Posts

Хүлээлт...

Image
Хүлээлт...  Энэ үг яг хаанаас, юунаас эхлэлтэй бол?  Магад эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд энэ дэлхийд иртэлээ, ирсэн хойноо ч үхэх хүртэл хором мөч бүхэнд хүлээлт үргэлжилдэг мэт....  Хорин нас хүрэхийг, хурдан том хүн болохыг, биеэ даахыг, бусдаас хараат бус байхыг, хайртай хүнээ, үр хүүхдээ, сайн ажлыг, сайхан үр дүнг ...  Амьдралын хором мөч бүхэнд хүлээлт байж, тэр хүлээлт амьдралыг хөдөлгөх нууц хөшүүрэг болж байх мэт...  Тэгвэл хүлээлтийг бий болгогч хүчин зүйл нь юу байх бол?  Хүн итгэсэн зүйлээ эсвэл хүнээ, сэтгэл хангалуун угтаж чадах бүхнээ хүлээдэг мэт...  Бүх л хүлээлт хайр, итгэл, үнэмшлийг ардаа нууцгайхан дагуулж, сэтгэлийн утсыг хөрөөдөн хөглөж ая оруулах шиг...  Хоног тоолон хүлээж ирэх аз жаргал...  Тэр хариу нь юу ч байсан үргэлж аз жаргалын үнэр ханхлуулж байх шиг...  ЛуЗа

Автобусны цонхоор...

Image
       Өдөр бүрийн 20 минут нь автобусанд өнгөрөх миний амьдрал. Суулаа, ухаалаг утсаа ширтлээ, буулаа гэх дараалал дунд гоц гойд юм ч үгүй. Энэ тэрийг бодох зуургүй хоромхон зуурын төдий хугацаа.       Хэдэн өдөр бүдийсэн саарал тэнгэр өнөөдөр л өөрийн өнгийг гайхуулсан уу? Эсвэл өнөөдөр л зөвхөн намрын налгар тэнгэрийн сайхныг мэдрэх ухаан надад байсан уу? ямартай ч холын тэнгэр, хонин цагаан үүлсийг ширтэх тэрхэн агшинд нүдэнд тусах буржгар урт үстэй хүүхний дүр. Гарцны цаана зогсоод юу нь ч юм сэтгэл татан инээх тэр эмэгтэй. Сайтар ажиглавал гарцны наана нэгэн залуу. Залуугийн царай үл харагдах ч буржгар үст эмэгтэй түүнийг харан инээх мэт. Зүгээр нэг инээмсэглэх биш бүр сэтгэл татам инээнэ. Өөрийн эрхгүй би тэднийг харсаар.     Автобус буудлаас хөдлөн гарцан дээр ирэн зогссоноор тэдний уулзалтыг бүр сайн дураараа, бүр ханатал хар гэх мэт. Ногоон гэрэл ассан ч эмэгтэй байрандаа инээсээр. Харин эрэгтэй зам хөндлөн гаран...

Ном...

Image
Ном уншаагүй хичнээн удсым бүү мэд. Ойрын үед албан хүчээр ном унших аяныг эхлүүлээд. Хүмүүс Монголоос ирэхдээ ном авчирч өгөх ч эхлүүлээд л орхичихсон. Бараг ихэнхийг нь. Тэгээд хамгийн зузаанаас нь барьж аваад эхлүүллээ. Ямартай ч эхний номоо амжилттай дуусгав. Энэ нь Стиг Ларсоны "Галаар наадсан охин". Эхний дэвтэр болох " Луун шивээст охин"-ыг бас л их хэцүү эхлүүлж билээ. Гэхдээ дундаасаа учир зүй нь олдоод ирэхэд сонирхолтой болоод дуусгахад харамсмаар санагдаж байсын. Ер нь Шведийн хот газрын нэр бас их хэцүү ч юм. Бас номын эмхтгэл дээр ер нь нилээн замбараагүй хэвлэчихсэн. Нэг үйл явдал нөгөөгөөр солигдоход жаахан зай завсар оруулж болно доо. Шууд үргэлжлүүлээд биччихсэн. Ерөнхийдөө толгой эргээстэй. Гэхдээ бас л өмнөхтэй ижил битгий дуусаасай гэж бодсоор дуусгав. Харин одоо гурав дах дэвтэрийг нь олж унших хэрэгтэй болох нь. Ном чи ертөнцийг харах цонх билээ ккк

Таргалалт ба би бас спорт

Энэ тарган биетэй ч ихээ олон жил тэмцэж байнаа. Уул нь тууштай байсан бол өдийд юун тэр мисс эдр л байхгүй юу. Гэснээс хүн өөртөө хайртай байх хэрэгтэй юм байна. Нэгэнт л энэ орчлонд заяаж ирсэн хувь тавилан, заяагаад төрүүлчихсэн ижийгээ бодсон ч тэр. Бүдүүн хүн тэгээд бүдүүндээ ер нь дасчихна л даа. Эхлээд хэцүү байсан ч яваандаа өөрт нь хэцүү санагдахаа байна. Тэгээд зүгээрээ л болно. Ер нь сүүлийн арван гурван жил ингэж амьдарсан байна. Тэгээд нэг л өдөр орой руу орсон найзын үгэнд гэдэн зан хөдлөөд ерөөсөө л турчихъя ямар чадахгүй юм биш гэж бодсон. Чадаж байгаа чадаж байгаа. Манай тэр найз намайг өөртөө хайргүй ёстой муу хүн гээд үнэн сэтгэлээсээ загнаж билээ. Чамд хөөрхөн царай байгаад, ухаантай толгой байгаад яах юм? Гаднаас чинь хараад л өөртөө хайргүй хүн байна гэж бодоод ямар залуу чамайг тоодог юм бэ? гэж хэлсэн. Нэг их гомдоогүй л дээ. Би ер нь яачихсан болоод гэсэн бодол төрсөн ч бодоод байхнээ үнэн үг байсөөн. Тэгээд түрүү жилийн хоёр дах өдрөөс эхлэн биеийн тамираар х...

Блоггүй өнгөрүүлсэн он жилүүд...

Image
Хэзээ ч билээ Банжиг тасраад, хамаг бичлэг минь үгүй болсоноос хойш блог гэдэг зүйлээр нэг их оролдохоо байжээ. За тэгээд блогдож суудаг цагийг минь Нүүрном хэмээх эрхэм эзэгнэж, хэрүүл уруул, хов жив, баяр баясгалан гээд ихэнх зүйлийг хуваалцдаг болсон юмуу даа. Тэгээд бодоод байсан Нүүрном дээр блог дээр бичдэг шигээ маазраад байж ч бас болдоггүй юмуу нэг л тийм баригдмал, хавчигдмал, нэр төрөө хичээсэн байдалтай л байх юм даа. Одоо харин Нүүрномоос гараад блогоо сараачсан шигээ суудгиймуу. Хэн ч орж харахгүй, хэн ч уншихгүй байсан ч амар санагдаад байгаа ч яг цагаа тулахаар бас хэн нэгэнд уншуулчих юмсан энэ тэр гэж бас бодогдох л байхдаа. Гэхдээ эндээс эртний блогчдоо бас олоод авсан. Орж гарч ээрүүлдэж байхад сайхан л юм. Ижийтэйгээ байхдаа би баян байсаан гэдэг шиг блогтойгоо байхад бас л аз жаргалтай байсан байна шүү. Хичээл ном, цагийн ажил гээд хажуугаар нь яаж ч блогоо амжуулаад байдаг байсын. Цус шингэн залуу ч байж. Одоо бол тэгж үүр цайтал блогдоод өглөө год үсрээд л а...

Цаг хугацаа чи намайг...

Хүлээхгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ л нүд ирмэхийн төдийд л өнгөрөөд явчих шиг санагдах юм. Хэтэрхий хурдан өнгөрөөд байгаа болохоор юу хийж бүтээсэнээ ч мэдэхгүй. Нэг л бол хийсэн юм юу ч байхгүй мэт гэтэл их л ажил амжуулсан мэт санагдана. 13 сарын өмнө сургуулиасаа чөлөө авч, жаахан ч гэсэн амраад хүчээ нөөгөөд, мөнгө төгрөг цуглуулаад авъя гэж бодсон. Гэтэл жилийн дараа бахь байдгаараа. Хий дэмий нэг жилийг алдсан мэт санагдах ч нөгөө сэтгэл үгүй шүү үгүй гээд шивнээд байх. Алинд нь ч итгэлтэй билээ.

Тарган хүн тал бүрийн зовлонтой гэж...

Тарган хүн тал бүрийн зовлонтой гэж үнэн үг шүү. Сүүлийн хорин жил тарган байлаа. За бараг төрсөнөөсөө хойш л гэсэн үг л дээ хэхэ. Дунд нь яахав ганц нэг жил гайгүй хөнгөн шингэн байсөөн байсан. Одоо бол болъё гэж бодогдож байна. Үхэхэсээ өмнө ганц өдөр ч гэсэн гунхаж үзье байз. Гунхахдаа гол нь биш ямар нэг өвчинд амархан өртөөд байгаа учраас л ийм шийдвэр гаргачихаад сууж байна. Харин яаж гэдгээ шийдэж амжаагүй л байна. Бүгдийг нь зэрэгцүүлээд хийчихвэл яах бол. Фитнессд яваад, хоолоо сойгоод, тураадаг юм уугаад, за энэ ч дэмий байхаа. Тийм учраас хоол хөдөлгөөнөөр турнаа гээд энд тэндээс баахан юм хайж, татаж үзээд л байж байна. Шийдсээн. Би шийдсэн хүүхэн.

Хүйтэн өглөөний мэнд

Хүйтэн байна тийм үү? Тийм гээд өөрөө асуугаад өөрөө хариулаад явчихъя. Монгол сайхан байнаа. Утаатай, хүйтэн ч гэлээ ангайгаал байжийхад амар санаа зовох зүйлгүй кккк. За за ажлаа хийх мэн

Зүгээр л нэг амьдрахсан...

Image

Бяцхан харуусал...

Өмнө найзууд маань гадагшаа яваад ирэхээрээ эцэг эхээ их хөгширсөнийг гайхдаг байж билээ. Харин миний хувьд ер нь тэгж санагдаж байгаагүй юм. Гэтэл энэ жил очоод үнэхээр тэдний хэлээд байсан үнэн юм байна даа гэж бодогдов. Аав минь тэтгэвэрт гарч, ээж дагаад тэтгэвэртээ гараад хөдөөний хоёр болов. Гучаад жил байранд амьдарч, алба ажил гэж явсан тэдэнд хашаа байшинд гарч амьдарна гэдэг амаргүй л байгаа даа гэсэн бодол байснаас биш хөгширч өнгө дарчих юм гэж ерөөсөө бодож байсангүй. Цагаан үс гараад ирэвүү гүй юу будуулж, өглөө болгон сэнс дуугаргаад байх юм гэж аавд загнуулан байж үсээ янзалдаг ээж минь унаад гэдэг шалтгаанаар үсээ ургуулж, цагаан сараар л нэг будуулсан байх гээд бууралтчихсан сууж байх юм. Хөгшрөөд муухай болчихож дээ гэхээс илүүтэй өдий хүртэл би ганц удаа ч баярлуулж чадаа болов уу гэсэн бяцхан харуусал төрөөд зорьсон зорилго, хийх ажлаа хурдхан амжуулахыг хүсч намайг шамдуулан бачимдуулаад байх юм.

Гэнэ Гэнэ

Энд тэнд явж байхад өнөө муу банжигийн хэдээ тааралдуул гүй ээ мөн их баярлах юмаа. Нүдний нулимс цийлэлцэж ирээл бичлэгийг нь унших юм.

Дахиж учрахсан....

Дахиж учрахсан Дахиад дурлахсан Ганцхан үгээр чинь сэтгэлээ хуурчихаад Ганган инээмсэглэл тодруулж суухсан...

Монголоос мэндчилж байна...

Би Монголд ирсэн байна шүү дээ... Мишкаг дуурайв

Гөлийчихөж дээ би гэдэг хүн

Юу юугүй шинэ он гарлаа дөө. Маргааш гэхэд л хоб гээд л солигдчихно. 21нд сүйрчихгүй бол шүү дээ. Хүмүүс хуучин оноо дүгнээл тэдэн хувийн амжилт мамжилт гээл яриад гэтэл надад дүгнэх юм байдаггүй ээ. Осолдохгүй маш их завгүй, стресстэй , маш их өвдсөн хүндхэн л жил боллоо. Ямартай ч дуусаж байгаад нь баярлаж байна өө. Шинэ он надад арай өөр зүйл өгөх байлгүй дээ. Манай нэг найз тэгсэн чамайг ингээд гүрийгээд гүйгээд байгаа болохоор Бурхан гуай хялайч ч харахгүй байнаа гэж... Гэтэл би гэдэг хүн ганцхан биеийнхээ энэ их ачааллыг нимгэлж ч чадахгүй шүдээ зуугаад л гүрийгээд байдаг. Сүүлдээ их гүрийхээр хүн нулимс ч гарахаа байчдаг юм байшд. Нэг л мэдсэн уйлахаа ч байж. Бусад хүмүүстэй нэг их нийлэхээ байж. Хүрээллээсээ ерөөсөө гарч чадахаа байсымдаг уу даа. Бүр гөлийчихсөн. Сэтгэлийн хөөрөл байхгүй, уурласан , уцаарласан, хүйтэн хүн болж хурсан. Гэхдээ энийгээ мэдэрсэн өдрөөсөө хойш тэмцэхээр шийдсэн. Аль болох сургуулийнхаа Монгол хүүхдүүдтэй уулзаж, хааяа ч гэлээ элгээ дэвтээж байх хэр...

Алсын бараа ширтээд...

гэсэн чинь юу ч харагдахгүймдөө энэ бүрхэг саарал хотод. Манай урдхан талд хоёр өндөр байшин байдын. Заримдаа харагдаад заримдаа алголчоод байхым. Бодуул ямар нэг илбэ жилбээр алголгочоод байдым болуудаа. Энэ блогт бичлэг оруулдаг хэсэг ямар гээчийн гачийм болчоо вэ???????? ухаж төнхөж гайхаж байж нэгийм бичих хэсэг оллоо. Бичлэг болж орох эсэхийг би мэдэшгүй ээ гэж... Бас л завгүй гэдэг ном гаргадаг юм билүү гэж бодож байгаа. Гэхдээ би хамгийн завтай байгаадаа өөрөө ч гайхна. Асар их зүйлийг бараг бараг амжуулаад л явчиж байна дөө.

Бид хийгээд истрээссс

За бүгд шахуу ижил шинж тэмдэг илэрчийшд. Ямар сайндаа халдварт өвчин юм болов уу гэж бодохын. Энэ сүүлийн үеийн ханиад их хэцүү байнаа. туссан хүн болгон бараг хэвтэрт ороод босч ирдэг. Манайд л гэхэд хоёр хүн эмнэлэгт хэвтэж. Истрэссний шинж тэмдэгт хамаг биеийн хүч сулрах, хоолны дуршилгүй болох, ууртай уцаартай болох, хамгийн сүүлтэй толгой эргэх. Би ч сүүлийн долоо хоногт тархиныхаа даралтад дээрэлхүүлж байгаа хүн гэтэл өнөөдөр толгой эргээд бишээээээээээ манай нэг багш, хичээлээ исто сайн хийжийгаа гэхлээр хамраас чинь цус гарсан уу гэж асуудаг байсын. Өөрөө докторт суржаахдаа хамраас цус гарталаа хичээл хийж байсан гэдэг байж билээ. Би ч хэзээ хамарнаас цус гарахнуу үзнээ л гэж боджийгоо хүн. Тэрнээс өмнө унаад өгөхнүү яахнуу харна даа

Өнөөгийн байдал шалдар булдар

Царай зүс нь гундсан, үрчийсэн, ярвайсан, уруу дорой царайлсан, нээх их том том санаа алдсан гучаад хүмүүс болвоос манай мастер, доктор нийлсэн бүлэг нөхөд бөлгөө. Истрээсдээд их идэж илүүдэл жинтэй болцгоосноо гайхсан нөхөд. Их сургуульд ч юмуу арван жилд байхад хичээл цонхлоход баярладаг байсан бол өнөөдөр дараа долоо хоногт гурван хичээл орку гэжаахад баярлажийгаа амьтан нэгээхэн алга. Үлдсэн ганц нь маниусыг алжийгаам л даа.

Танай Монголын шороо

Хөөрхий энэ муу блогийг бол таг чиг мартцан байшд. Надаа ийм нэг блог байсым байна гэдгийг Гилийн Гатангынд ороол санав. Тэгээд бичлэг хийе гэсэн юу бичхүү жаал бодлоо. Боджийгоод босоод кофе аягалж авчихаад өрөөний цонхоор харсан шигээ зогсож байсан чинь хажууд суудаг залуу босч ирж цонхоор харчаад танай Монголын шороо манай Солонгосыг дарж алахнээ гэнээ. Булагдчих вий дээ л гэлээ. Тэгснээ бас дуугай байхгүй Хүүе Монголд шороогоор шуурах болоогүй, одоо ч гэсэн ид өвлөөрөө л байгаа гэлээ. Нөгөөх гайхсан. Гайхсан царай дээр нь чи жаахан юмтай байхаа гэсэн харцаараа шагначихаад суучдым байгааздээ. Манай өрөөний гөхшин гөхшин юмнууд нааг жаахан дээрэлхэх гээд байдын. Тэрнийхээ хариуг авчийгаан гсн хихи. Хүн эмэгтэй байж болно, залуу байж болно, гадаад байж болно энэ насан дээрээ докторт сурч болдгүймуу тэээ гсн. Сургуульд ороод ганц сар болку иймэрхүү уур амьсгалтай суужийгаадаа өөрөө ч ихээ бухимджийна хихи.

Хашрахгүй ээ

би нээрээ хаширч ханахгүй хүн юмаа... Одоо яаая гэхүү өөрийн хийсэн үйл лай гсн хаха Ингээд нэг хүн найзын эгнээнээс хасагддагийм байжээ хөөрхий сайн хүн юмсан уул нь... Чамдаа хайртай шөө найз минь Даанч урдаа ядаж учраа олохгүй байхад нь улам зовоогоод яахуу гэж бодлоо... Магад ингэвэл надад ч хэрэгтэйм болуу даа гэж бас бодов... Байнгын ямар нэг юманд санаа зовж явах одонд төрсөн хүн гэж л намайг хэлэх байхдаа.

Би хийгээд нүүдэл суудал

Дахиад л нүүж суух гээд хамаг юмаа хайрцагтаа хийгээд тавьчлаа машаан ирхийг хүлээжаах зуураа ганц нэг юм уншсан шигээ. Урдаа тавагтай хоол аягтай цай тавьчихсан. Сүүлийн хоёр жилийн дотор хэд нүүж суусан тоогоо ч алдсаа. Хүмүүс чинь нүүж суух тусмаа амьдрал нь дээшлээд байдаг минийх ч бүүр сүүлдээ доошоо л орлоолдоо. Гэхдээ сайн хүмсүүд таарч дээврийн гайгүй ганц өрөө байр олоодохсон. Өөр бусад хүмүүс бол голох л байх харин надад бол сайхан санагдаад байгаам. Гараад харангуут ой мод, давуулаад харангуут далай. ямартай ч эндээс цааш нүүхгүй л гэж боджийгоо гэхдээ худлаалдаа. Зун харьчаад ирэхээр бас нэг юм болоол заавал нүүх болох байх. Олон удаагийн нүүдэл бүхэн надаас бус бусдаас болсонд л гомдол төрөөд байдым. Зүгээр сайхан тогтоод амьдарчбайгаа нэгнийгээ ирээд хамт амьдры этр гэж уруу татангуутаа замын дундаас элдэв юм яриад явах, эсвэл ар өврөөр хов зөөж гүйх гээд... эмэгтэйчүүд ч явдалтай хүмсүүдээ нээрээ. учир нь олдохгүй. ямартай ч аз жаргалтай ганц биеийн амьдрал минь энүүгээр...