Posts

Таргалалт ба би бас спорт

Энэ тарган биетэй ч ихээ олон жил тэмцэж байнаа. Уул нь тууштай байсан бол өдийд юун тэр мисс эдр л байхгүй юу.

Блоггүй өнгөрүүлсэн он жилүүд...

Image

Цаг хугацаа чи намайг...

Хүлээхгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ л нүд ирмэхийн төдийд л өнгөрөөд явчих шиг санагдах юм. Хэтэрхий хурдан өнгөрөөд байгаа болохоор юу хийж бүтээсэнээ ч мэдэхгүй. Нэг л бол хийсэн юм юу ч байхгүй мэт гэтэл их л ажил амжуулсан мэт санагдана. 13 сарын өмнө сургуулиасаа чөлөө авч, жаахан ч гэсэн амраад хүчээ нөөгөөд, мөнгө төгрөг цуглуулаад авъя гэж бодсон. Гэтэл жилийн дараа бахь байдгаараа. Хий дэмий нэг жилийг алдсан мэт санагдах ч нөгөө сэтгэл үгүй шүү үгүй гээд шивнээд байх. Алинд нь ч итгэлтэй билээ.

Тарган хүн тал бүрийн зовлонтой гэж...

Тарган хүн тал бүрийн зовлонтой гэж үнэн үг шүү. Сүүлийн хорин жил тарган байлаа. За бараг төрсөнөөсөө хойш л гэсэн үг л дээ хэхэ. Дунд нь яахав ганц нэг жил гайгүй хөнгөн шингэн байсөөн байсан. Одоо бол болъё гэж бодогдож байна. Үхэхэсээ өмнө ганц өдөр ч гэсэн гунхаж үзье байз. Гунхахдаа гол нь биш ямар нэг өвчинд амархан өртөөд байгаа учраас л ийм шийдвэр гаргачихаад сууж байна. Харин яаж гэдгээ шийдэж амжаагүй л байна. Бүгдийг нь зэрэгцүүлээд хийчихвэл яах бол. Фитнессд яваад, хоолоо сойгоод, тураадаг юм уугаад, за энэ ч дэмий байхаа. Тийм учраас хоол хөдөлгөөнөөр турнаа гээд энд тэндээс баахан юм хайж, татаж үзээд л байж байна. Шийдсээн. Би шийдсэн хүүхэн.

Хүйтэн өглөөний мэнд

Хүйтэн байна тийм үү? Тийм гээд өөрөө асуугаад өөрөө хариулаад явчихъя. Монгол сайхан байнаа. Утаатай, хүйтэн ч гэлээ ангайгаал байжийхад амар санаа зовох зүйлгүй кккк. За за ажлаа хийх мэн

За сайн байна уу?

гэснээс энэ блокийг уншдаг хүн байдаг ч юмуу гүй ч юмуу бүү мэд. Гэхдээ яахав мэндэлчихье. За тэгээд жилийн хэдэн сарын хэдийг нь алгасаал гэв гэнэт орж ирж бичлэг хийчихээд гардаг юм байна энд. Одоо жинхнээсээ төвхнөе. Хааяа нэг бичих аазгай хөдлөөд байх юм. Даанч бичих газар байхгүй, тэгээд мартааск. Банжиг ч угаасаа хаахаа зарлаад хүмүүсээ хөөчихсөн гэж дуулсан, өөрөө орж үзээгүй.

2013 он маш их үр бүтээлтэй мөртлөө маш их дампуурсан жил байлаа. Тиймээс энэ ондоо үр бүтээлтэй ажлая, амьдрая, сурая. Их гоё гоё ажлын санал авлаа. Даанч сургууль гэдэг лай, ямар нэг юмыг дуусгах гээд эргүүтээд зүтгэчихдэг зан хоёроос минь болоод болсонгүй бүтсэнгүй. Гэхдээ удахгүй дуусганаа би чамайг айн гэж заначихсан байгаа. Иймэрхүү шив. Эндээ сайхан бичээд бичээд явий. Уншуул уншина л биз, байвал байна л биз. Хамаа алга эдр гэсэн шүү юм яриал ажил дээрээ ангайжийна би.