Posts

Showing posts with the label Мэдрэмж

Хүлээлт...

Image
Хүлээлт...  Энэ үг яг хаанаас, юунаас эхлэлтэй бол?  Магад эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд энэ дэлхийд иртэлээ, ирсэн хойноо ч үхэх хүртэл хором мөч бүхэнд хүлээлт үргэлжилдэг мэт....  Хорин нас хүрэхийг, хурдан том хүн болохыг, биеэ даахыг, бусдаас хараат бус байхыг, хайртай хүнээ, үр хүүхдээ, сайн ажлыг, сайхан үр дүнг ...  Амьдралын хором мөч бүхэнд хүлээлт байж, тэр хүлээлт амьдралыг хөдөлгөх нууц хөшүүрэг болж байх мэт...  Тэгвэл хүлээлтийг бий болгогч хүчин зүйл нь юу байх бол?  Хүн итгэсэн зүйлээ эсвэл хүнээ, сэтгэл хангалуун угтаж чадах бүхнээ хүлээдэг мэт...  Бүх л хүлээлт хайр, итгэл, үнэмшлийг ардаа нууцгайхан дагуулж, сэтгэлийн утсыг хөрөөдөн хөглөж ая оруулах шиг...  Хоног тоолон хүлээж ирэх аз жаргал...  Тэр хариу нь юу ч байсан үргэлж аз жаргалын үнэр ханхлуулж байх шиг...  ЛуЗа

Автобусны цонхоор...

Image
       Өдөр бүрийн 20 минут нь автобусанд өнгөрөх миний амьдрал. Суулаа, ухаалаг утсаа ширтлээ, буулаа гэх дараалал дунд гоц гойд юм ч үгүй. Энэ тэрийг бодох зуургүй хоромхон зуурын төдий хугацаа.       Хэдэн өдөр бүдийсэн саарал тэнгэр өнөөдөр л өөрийн өнгийг гайхуулсан уу? Эсвэл өнөөдөр л зөвхөн намрын налгар тэнгэрийн сайхныг мэдрэх ухаан надад байсан уу? ямартай ч холын тэнгэр, хонин цагаан үүлсийг ширтэх тэрхэн агшинд нүдэнд тусах буржгар урт үстэй хүүхний дүр. Гарцны цаана зогсоод юу нь ч юм сэтгэл татан инээх тэр эмэгтэй. Сайтар ажиглавал гарцны наана нэгэн залуу. Залуугийн царай үл харагдах ч буржгар үст эмэгтэй түүнийг харан инээх мэт. Зүгээр нэг инээмсэглэх биш бүр сэтгэл татам инээнэ. Өөрийн эрхгүй би тэднийг харсаар.     Автобус буудлаас хөдлөн гарцан дээр ирэн зогссоноор тэдний уулзалтыг бүр сайн дураараа, бүр ханатал хар гэх мэт. Ногоон гэрэл ассан ч эмэгтэй байрандаа инээсээр. Харин эрэгтэй зам хөндлөн гаран...

Блоггүй өнгөрүүлсэн он жилүүд...

Image
Хэзээ ч билээ Банжиг тасраад, хамаг бичлэг минь үгүй болсоноос хойш блог гэдэг зүйлээр нэг их оролдохоо байжээ. За тэгээд блогдож суудаг цагийг минь Нүүрном хэмээх эрхэм эзэгнэж, хэрүүл уруул, хов жив, баяр баясгалан гээд ихэнх зүйлийг хуваалцдаг болсон юмуу даа. Тэгээд бодоод байсан Нүүрном дээр блог дээр бичдэг шигээ маазраад байж ч бас болдоггүй юмуу нэг л тийм баригдмал, хавчигдмал, нэр төрөө хичээсэн байдалтай л байх юм даа. Одоо харин Нүүрномоос гараад блогоо сараачсан шигээ суудгиймуу. Хэн ч орж харахгүй, хэн ч уншихгүй байсан ч амар санагдаад байгаа ч яг цагаа тулахаар бас хэн нэгэнд уншуулчих юмсан энэ тэр гэж бас бодогдох л байхдаа. Гэхдээ эндээс эртний блогчдоо бас олоод авсан. Орж гарч ээрүүлдэж байхад сайхан л юм. Ижийтэйгээ байхдаа би баян байсаан гэдэг шиг блогтойгоо байхад бас л аз жаргалтай байсан байна шүү. Хичээл ном, цагийн ажил гээд хажуугаар нь яаж ч блогоо амжуулаад байдаг байсын. Цус шингэн залуу ч байж. Одоо бол тэгж үүр цайтал блогдоод өглөө год үсрээд л а...