Хадам аавын бие муудаад эмнэлэгт үзүүлэхээр хөдөөнөөс ирэв. Үүрээр ирсэн тэднийг нүдний хор гаргаж амжаагүй шахам байхад хамаатан садан, ах дүүс нь шавсаар их үд өнгөрлөө. Хөдөө баргын бүдүүлэгдүү, гэр хорооллын хамаатнууд нь орж ирээд гутлаа тайлахаа ч мэдэхгүй, аваад удаагүй Алтанбулаг хивсэн дээгүүр хар мөр палийтал нь татуулан зочны өрөө рүү зүтгэх. Мянгат малчны хүүтэй ханилах гэж байгаад найз нөхөд атаархаж, баяр хүргэх нь хүргэх ч хөдөөний бэр болох ч хэцүү дээ гэх зарим нэг нь байсан ч хадмуудтайгаа нэг их ойртолгүйхэн шиг зайгаа барьж харьцаад л байж байвал болно доо гэх дотно найзын час хийсэн үгээр сэтгэлээ тэжээж, хадмуудтайгаа албан ёсны харилцаатай байсаар нэг жилийг үдэж. Манай хадам аав гэж сэтгэлд нь элдэв дээдийн зүйл таалагдахгүй яхир хөгшин байх. Нутаг нугадаа зартай ажилтай, ааштай гэх түүний бэр болоод очиход нилээн голж , харууссан харцаар ширтэж суусан . Магадгүй хот газрын цагаан гарта...
manai end boroonoos oor yuch alga
ReplyDeleteхүн байнаа, чамайг мөн ч удаан хүлээж байгаа нэг хүн байна ккк
ReplyDeleteМиша харин хаа сайгүй л бороотой байх шигээ
ReplyDeleteБи хэн гэдгээ хэл кккк