Posts

Showing posts from May, 2016

Ном...

Image
Ном уншаагүй хичнээн удсым бүү мэд. Ойрын үед албан хүчээр ном унших аяныг эхлүүлээд. Хүмүүс Монголоос ирэхдээ ном авчирч өгөх ч эхлүүлээд л орхичихсон. Бараг ихэнхийг нь. Тэгээд хамгийн зузаанаас нь барьж аваад эхлүүллээ. Ямартай ч эхний номоо амжилттай дуусгав. Энэ нь Стиг Ларсоны "Галаар наадсан охин". Эхний дэвтэр болох " Луун шивээст охин"-ыг бас л их хэцүү эхлүүлж билээ. Гэхдээ дундаасаа учир зүй нь олдоод ирэхэд сонирхолтой болоод дуусгахад харамсмаар санагдаж байсын. Ер нь Шведийн хот газрын нэр бас их хэцүү ч юм. Бас номын эмхтгэл дээр ер нь нилээн замбараагүй хэвлэчихсэн. Нэг үйл явдал нөгөөгөөр солигдоход жаахан зай завсар оруулж болно доо. Шууд үргэлжлүүлээд биччихсэн. Ерөнхийдөө толгой эргээстэй. Гэхдээ бас л өмнөхтэй ижил битгий дуусаасай гэж бодсоор дуусгав. Харин одоо гурав дах дэвтэрийг нь олж унших хэрэгтэй болох нь. Ном чи ертөнцийг харах цонх билээ ккк