Чамдаа бичсэн захидал...




Анх удаа чамд зориулж захидал бичиж сууна. Шөнө дундын харанхуй . Удаж төдөлгүй үүр цайх ч , гунигтай шөнийн уртад ширээ дүүрэн цаас дэлгээд суухдаа би чамайг дэндүү их саналаа. Өөдөөс минь харж суугаад , инээмсэглэхээс өөрийг хийдэггүй тэр хүүг хэзээнээс анх мэддэг болсоноо бодоход бидний амьдрал нүднээ ээлжлэн бууна. Бидний амьдрал гэж чиний хайр , миний шохоорхол дээр боссон ялагч , ялагдагч нь үл мэдэгдэх эцэс төгсгөлгүй тоглоом. Магад хэзээ дуусахыг нь хэлж мэдэхгүй биз.

Хэрвээ бид хамт байсан бол чи өдийд цагаа харан цонхоор ширтэж зогсоо. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй эхнэрээ хүлээн , амттай биш ч гэлээ сэтгэл гаргаж хийсэн хоолоо дахин дахин халааж харанхуй гудамжийг ширтэж байгаа. Би мэднэ.

Хар нялх хонгорхон сэтгэлээр эхэлсэн бидний таван жилийн амьдралд миний юу хүсэж , юу бодсоныг чи чадах ядахаараа биелүүлж ирсэн. Гэвч таалагдахгүй нь таалагдахаасаа олон байсан. Чи мэднэ. Гэвч чи юу ч болоогүй мэт , гомдсон ч гомдоогүй мэт царайлсаар , амьдарсаар байсан. Би мэднэ.

Гадаадад амьдрах шийдвэр гаргахдаа ч чамаас асуугаагүй , ачааг минь бэлдчихээд хүлээж суухад чинь хүртэл чамд яараагүй , онгоцны буудал дээр гаргаж өгсөн олны дунд нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн ч надад мэдэгдэхгүй гэж арчин зогсож , духан дээр минь удаан үнэрлэж үнсэхдээ гар чинь биш сэтгэл чинь чичирж байсан. Гэвч би энэ бүхнийг мэдээгүй.

Хоног тоолон хүлээсээр , амралтын богинохон хоногт ирээд явахад ч сэтгэл гаргаж чамайг би халамжлаагүй. Ийм л харанхуй шөнийн уртад алдарт зохиолч болох гэсэн хүсэлдээ түүртэн , ахин дахин ямар нэг зүйлийг бичиж суухад чи хажууд минь суугаад зүгээр л инээмсэглэж байсан. Олон бээрийн алсад суух , интернэтээр танилцан , зүсээ харж зүрхээ мэдрэлцээгүй залууд сэтгэл алдарч , ухаан бодлоо алдчихаад явахад ч чи зүгээр л инээмсэглэж суусан. Хүсэн хүлээж , болзоонд яарч түүн рүү явахаар утас чагнан санаа алдаж суухад чи хажууд минь хирнээ тэртээ алсад сэтгэл дотроо уйлж байсан. Гэвч би үүнийг мэдээгүй. Харин чи хэзээ ч тэр учрал амьдрал болж биелэхгүй гэдгийг мэдээд тийм тайван байсан биз.

Жин нэмсэн шалтгаанаар хуруундаа зүүлгүй дөрвөн жил гоёлын хайрцаганд байсан хуримын бөгжийг гинжинд хэлхээд хүзүүнд минь зүүж өгөх гэхэд зөрүүдлэн ундууцахад чи анх удаа л миний өөдөөс уурлаж үзсэн. Гэвч чиний уур хоёрхон хормын дараа л гэхэд үгүй болчихсон "Миний муухай охион ингээд зүүчихвэл бид үргэлж л хамтдаа байна шүү дээ" гэсээр инээмсэглэж зогссон. Харин би энэ үед яаж ч чадаагүй .

Нэгэн биений чинь тасархай , амьсгалын чинь хүрд , цохилох зүрхний чинь лугшилт болсон гэдгээ мэдээгүй надад хүлээцтэй , тулхтай , ухаантай байхын үлгэрийг чи л харуулсан. Агдсан сэтгэлдээ бачимдаж суухад , алдаж эндээд уймарч явахад , аавын гэрийг үгүйлэн гансрахад ч арга зам байдаг юмаа гээд тайвшруулж байдаг чамайгаа би дэндүү их гуниглуулж , ганцаардуулж , уйлуулж байсан биз. Гэвч ...

Ганцаараа өвдөж хэвтэхдээ би чиний дулаан гарыг , халуурсан шөнүүдэд энгэртээ тэвэрсээр бууруулсан тэр их хайрыг , арга тасарсан ухаангүй үеүдэд минь тэвчээр заан суусан ухааныг чинь үгүйлдэг. Богино юм шиг хэрнээ дэндүү урт энэ хугацааны туршид чи үргэлж миний дотор оршсоор байсныг би мэдээгүй. Мэдээгүйдээ биш мэдэхийг хүсээгүй хонгор насны гэнэн алдаа , хожимдож ирсэн ухаарал минь чамдаа би хайртай







ЛуЗа

2010.05.14

Нийтэлсэн: LuZa, Нээгдсэн: 676, Жоорло
Сэтгэгдэлүүд:

1. Namar (зочин) | 2010-05-15 04:12:24
Aguu hair bainaa! Jargaltai gazar hun togtdoggui ee gej...Uureh zovlongiinhoo 90%-g bid oorsdoo bii bolgodog yumuu daa.
2. chim (зочин) | 2010-05-15 05:29:20
iim hair eyr ni ihenh emegtei hund tohioldson baidag uym shig baigaan Tegeed hamgiin hyaslantai ni ter hairiin ezniig hairlaj chadahgui setgel butuutai ch uym shig sanagdaad baidag sh dee. Sain saikhan l yvj baigaasai daa.....
3. LuZa | 2010-05-15 09:48:46
Тийм дээ амьдрал гэдэг ухаан зарсан тоглоом гэдгийг бид мэдэхгүй , мэдэхгүй байх тусмаа алдах нь их
4. chim (зочин) | 2010-05-15 10:05:28
sain hun muugaasaa ih baidag bayn horvoo doo. Chamd sain hani taarna aa gedegt itgej bna. amjilt az jargal
5. Rush | 2010-05-15 11:48:28
aaaaya....
6. khaliunt (зочин) | 2010-05-15 11:57:08
hi
tiim dee
jargaltai amidarch bsanaa ongoron hoino ni boddog.yamar saihan amidarch bsanaa, yagaad ter saihan amidraldaa tseg tavisaniig, yagaad ter ih hairiig daalgui butsaasanaa geed daraa ni l bodoj uildag bas haramsdag.gehdee l buh yum ergej irelgui holiin hol yavsan bdag.
7. khaliunt (зочин) | 2010-05-15 12:05:07
nadaas holdood yavsan haniruugaa zalgaad avahgui bol gomddog ehner huuhed ni uuraldag bhdaa gej bodson bolovch bi zaaval nadtai yarih estoi gej omchrohdog.tegej bgaad utsaa avah bolomjtoi bolohoor ni zalgaad zaaval minii duudlagiig chi avah estoi gej sharalhan zagnihad chi ineegeed l minii yariag tevcheertei sonsdog.jaal zagnaj bgaad bi taivshiraad utsaa salagdag.utsaa salgaad chamd yamar ih hairtaigaa medreed uildag...
8. Я.Одгэрэл | 2010-05-15 13:28:21
НЭЭХ ХӨӨРХӨН ОДКО ГЭЭД ХОЛБОЦОН БАЙГААМАА хихихи
9. Я.Одгэрэл | 2010-05-15 13:31:53
ЗҮРХНИЙ УГЛУУРГААСАА САЙХАН БИЧЖЭЭ ХӨ
10. Worstman | 2010-05-15 13:47:00
Истоо нэг сэтгэлээс урссан үгс байна шүү.
11. mnj (зочин) | 2010-05-15 16:34:59
Hi Saihan hair bdag yum Oldvol aldaj blhgui unen ug shuu
12. Lily | 2010-05-15 20:58:13
"BI CHAMD HAIRTAI" aimaar goyo ug aimaar haram gej bgaa gej bgaa bi
13. cheburashka (зочин) | 2010-05-18 11:10:37
ямар гоё бичээ вэ.
Би чиний бичлэгүүдийг байнга уншдаг шүү.
Энэ бичлэгийг уншсан чинь өөрийгөө би л яг ийм болж магадгүй гээд өрөвдчихлөө (гэхдээ эрэгтэй нь) угаасаа ч ойрд гомдоод байгаа юм. Ханиа хэнээс ч дутуугүй хайрлах гэж ажлаас ирэх цагийг нь тэсэн ядан хүлээж амттай хоол идүүлэх гэж амралтын өдрөөр цуг байх гэж хүсээд байхад гэр лүүгээ охин руугаа яаран ирэх гэж байхгүй 7хоногт 2удаа найзуудтайгаа шоудаад эртдээ 1цагт заримдаа бол үүр цайхад орж ирсээр л. Би ч өглөө эртажилтай байсан ч санаа зовон хүлээсээр л байгаа. Мэдээж араас нь аргадсан байдалтай утасдана. Одоо очлоо харилаа л гэнэ. Нэг л өдөр би хайргүй болох ч юмуу эсвэл бүр залхаад холын холд явмаар санагдаж байна. Үүнийг copy хийгээд нөхөртөө уншуулмаар байлаа. Тэглээ гээд ойлгохгүй л байх даа.
14. LuZa | 2010-05-18 11:29:11
Чебарушка ямар ч хүний амьдралд байдаг нэг дүр зураг юм шиг байгаамаа гэхдээ эмэгтэй хүнээс илүү эрэгтэй хүмүүс ингэж яваад амьдралаа үрэх тохиолдол илүү их байдаг гэж сонссон юм байна.

Бас нэг зүйл хэлэхэд хүүхнүүд маань хэтэрхий их зууралдаад эрчүүдийг залхаагаад байдаг юм шиг байгаамаа. Нэг хэсэгтээ зүгээр л зөнгөөр нь орхиод үз. Өөрийгөө торд. Чи ч бас сайхан бүсгүй хүн үр хүүхэддээ , найз нөхөддөө хамт олондоо сайхан харагдаж байх ёстой. Өөрийгөө зугаацуул. Гэхдээ нөхөр тэгж байхад би яагаад болох гэж гэсэн бодлоор бус зүгээр л өөртөө амралт өг. өөрөө өөрийгөө баясга сайхан зугаац , хүлээгээд , харуулдаад хойноос нь хөөцөлдөөд байх тусмаа өөрөө хүртэл тэрэндээ ороогдоод ганцаардаад , гомдоод , уйтгарлаад , бухимдаад байдым шиг санагддаг юм.
15. cheburashka (зочин) | 2010-05-18 11:50:46
Луза
Сэтгэл гаргаж сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. Зөнд нь орхиод үзье. Уг нь сайхан сэтгэлээ онгойтол ярилцаад гоё байх амархан л баймаар санагдах юм.
16. LuZa | 2010-05-18 12:00:15
Гэхдээ яг цагаа тулахаар тэр ярилцах гэдэг чинь хамгийн хэцүү зүйлийн нэг байдаг тээ. Би нэг найздаа яг л ийм үг хэлж байсым. Манай найз нэг хэсэг нөхрөө зүгээр л орхичихсон. Хувцас хунарыг нь угаахгүй хоол хийж идчихээд нөхөртөө үлдээхгүй , эсвэл гэртээ ирэхэд нь хоол цай барьж гүйгээгүй , гоо сайхан , үсчинд орж , найзуудтайгаа уулзаж , зүгээр сэтгэл амар дэлгүүр хэсэж , хүүтэйгээ хоюулаа гадуур яваал

тэгсэн нэг л өдөр нөхөр нь анзаардаг юм байна лээ. Урьд нь амьдралд нь бэлэн зэлэн байсан бүх зүйл үгүй болчихоор гэнэт гайхдаг юм шиг байгаа юм. Тэгээд манай найзаас асуусан чи яагаад байгаан гээд. Гэхдээ болоогүй өөр хүнтэй хүртэл хардаж үздэг. Эрчүүдийн хамгийн арчаагүй зан энд л илэрдийм байна лээ дээ. Гэхдээ манай найз ерөөсөө хэрүүл уруул хийгээгүй. Өөрөө ч бас тийм юм хийхээс залхчихсан байсан. ЗҮгээр л хэлсэн. Нүүр нүүрээ харж суужаагаад ярьсан. Би чамтай хамт амьдрахаасаа өмнө ийм ийм байсан , харин одоо би чиний төлөө ийм ийм зүйл хийжийнэ , ингэж амьдарчийна , гэтэл чи ийм байна тийм байна гээд бүгдйиг нь хэлсэн гэсэн. Хамгийн гол нь хэрүүл хийх хэрэггүйм байна лээ гэж байсан. ЗҮгээр л тайван ярихаар эрэгтэй хүмүүс өөрсдөө барьц алдаад хамаг юмаа ярьчдым байна лээ гээд инээж байсан шүү
17. Ангараг | 2010-05-22 03:21:09
Hnnnn. Iim haralgan bna gej bh uu?????
Hun chine er n teed uurtuu sain hunees zugtaaj uuriig n ul oishooj, toomjirgui handsan Hun ruu n iluu temuuldiim bish uu. Yag l nuguu alivaa um dald, nuuts bh tusmaa une tsenetei bdag gedegchlen.
Gehdee setgel gdg joloogui shd. Hezee l neeh ug mugend orool nomhon morooroo bdag bilee. Medremj gdg bas soniko shd. Hussen bolgon dr ilreel bdaggui bidde. Kkkk
18. Диваажингийн оргодол | 2010-05-22 03:31:45
болдог бол, болдогсон бол ингээл бичиж суухсан
19. Ангараг | 2010-05-22 03:32:00
Hussen bolgon dr ilreel, Hun burees mederdeggui bidde.
20. LuZa | 2010-05-22 12:40:07
Ангаахай амьралд харалган байхыг алийг тэр гэхийм. Бүх л амьдралдаа чиний төлөө зүтгий гэснийг үл ойшоосон мөртлөө зүгээр нэг зам зуурт таарсан залууг дагаад хаа ч хүрчихэж чадмаар санагдаад байх л юм байшд

Молор ахайтан яагаад ингэж хэлүүү???
21. Диваажингийн оргодол | 2010-05-22 13:02:13
хүссэнээрээ дуугарч болохоо больчихсоноо сая л анзаарлаа
22. unshigch (зочин) | 2010-05-24 14:13:18
yagaadch yum oird ih gegelzsen odor bsn tanii bichlegiig unshaad uilchihlaa ta vneheer mundag yumaa
23. sod (зочин) | 2010-06-23 04:58:02
bichsen ugee tuund hurgehsen, hyazgaargui daidad orchin bui.....
24. jagii12 (зочин) | 2010-06-23 05:27:11
unshisan.taalagdsan.harin seegiideh gesen yu bichihee medhee baichlaa.chiburashkagiin seegii bas yum boduulaad yavcan.
25. shulgashaazgai (зочин) | 2010-06-24 06:35:57
sain bnuu saihan niitlel bna uhaaraad oilgoood bga hernee bas uur zuiliig haigaad huleegeed bhiin yasan ch hetsuunbee neeh gartsgui yum shig sanagdahaar huvi taviland itgehiin
26. soko (зочин) | 2010-06-26 22:12:35
goy bichjee.gehdee...nadad ch gesen yag l iim zuil tohioldood,bic yahaa ch medehee bolison.ug ni bi tuuniig sain naizaa l gej boddog.tegtel ter nadtai suuna gej hurtel manai naizuudad yaridag gesen.ug ni sain zaluu.gehdee l hund setgel gej zuil bh yum bna shde.bi tuund hairgui,uur hund hairtai.tegeed helj uzsen,tegsen ch oilgohiig huseegui.naizuuddaa heleed shuud holboogoo taslay geheer ted namaig horiglood bhiin.yah ve?
27. LuZa | 2010-06-26 23:03:28
Соко хүнд учрах ёстой хүн гэж байдаг юм шигээ. Хэрвээ тэр таны учрах ёсгүй хүн бол хэдэн жил ч болсон тэр хүнийг гэх сэтгэл хайраар солигддоггүй байх. Харин учрах ёстой хүн бол хэдхэн сарын дотор ч гэсэн учраад амьдраад бүх зүйл цэгцэрчих шиг л санагддагийн ш дээ. Хоёр ч найз маань нэг л мэдсэн тэгээд л хүнтэй суучихсан юм даг. Та өөрөө л элдэв сэжүүр гаргаж өгөхгүй байвал аяндаа тэр хүн сэтгэлээ татах байлгүй дээ. Ямар нэг сэтгэлийг нь горьдоох сэжүүр л гаргаж өгмөөргүй юм байлээ дээ

Comments

  1. Хожуу ч гэсэн ухаарна гэдэг чинь л хамгийн чухал

    ReplyDelete
  2. minii seegii bxgui yumuu?

    ene goyo uguulleg deer bichsen l bmaar yum1

    uu mend medex gej orj ireed xeruul udchixluu, sorry,

    ReplyDelete
  3. sainuushka shuu
    unsiildee, shuu

    bas dendeviig shulsdlee...kkk

    ReplyDelete
  4. unshjiisiinn bnaa teee

    jirgee huuhen jiv juv gd ened yvjiishd barigdsandaa

    ReplyDelete
  5. Дэнэгээ хамаг юм дууссан хойно ухаарч байгуул юу нь сайхан байхуу дээ

    Жиргээ залхуу шимнус мэнээ чи дандаа л залхуурлаа уртайна энэ тэр гэдэгэздээ

    ҮҮе Жаргаа сайн уу сонин сайхан юуутай Дэнэгийг байдгаар нь шүлсдээ хаях шив

    Лео сайн хүүхэд уншсан байна
    энэ Жиргээ харин жив жив гэдэг болчиж ойрд бүр тагчиг айсан чинь

    ReplyDelete
  6. таалагдлаа

    ReplyDelete
  7. http://burenduuren.blogspot.com/2010/10/blog-post_11.html

    ReplyDelete
  8. Цаг хугацаа тэгээд бүх зүйлийг байр байранд нь тавиад өгдөг юм доо.

    ReplyDelete
  9. Хүүе эээ Горзоокоо сээноо уулзаагүй удсан байшөөөөө

    ReplyDelete
  10. Нилээн урт захидал байна гээд уншаад байсан чинь доошоогоо банжиг дахь сэтгэгдэлүүд байсан байна шд хэхэ.

    ReplyDelete
  11. hehe.Хэлээд юу гэхэв Луза минь. Та хэдийг арай гэж л олж ирлээ шүү. Бусад нь хаагуур байдаг юм бол доо.

    ReplyDelete
  12. Үлмэдэх гулхидуулаа хаясан кккккк

    Горзоок мэн орон гэргүй энэ тэрүүгээр тэнэсэн хэдэн хүн л байх шигээ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хадам аав