Бороо ...Нар...Далай

Өчигдөрхөн хавирга нэвтлэх мэт шуурч байгаагүй мэт өнөө өглөө тэнгэр ямар сайхан цэлмэг угтваа. Өвлийн куртка өмсөөд гарсан би сургууль дээрээ очихын алдад халууцав. Гэхдээ гаднаа дулаахан ч дотроо хүйтэн байдгийн жамаар номын сан бол курткатай суухад ч даарахаар байлаа. Нартай цэлмэг өдөр хүртэл сэтгэл санаа дагаад цэлмэчихнэ. Оройн хэрд ажил руугаа алхаад марш. Толгой манараад өвдөнө. Яаая дөө гэсээр автобуснаас буухын алдад бороо орж эхлэв. Арван нэгэн сарын бороо шүү дээ. Харин би буугаад шал өөр зүйл мэдэрсэн. Намар цагийн зөөлөн бороо. Аптек орж эм аваад гэртээ орох арав хүрэхгүй минутад куртка маань норчихсон байх нь тэр. Шиврээ бороо хувцас норгоно энэ тэр гэсэн шигээ гэрээсээ гартал нар гарч байх нь тэрээ. Хэдхэн минутын өмнө Нүүрном дээр бороо ороод чийг үнэртээд одоо нар гарчихвал үнэн гоя гэж байсан нь яг тэр чигээрээ биеллээ олж би гэдэг хүн аз жаргал дүүрэн мишээсээр ажил руугаа. Далайн эргийн хажуугаар яваад бас л нам гүм тайван. Хэдэн өдрийн турш жаахан л салхи гарвал эргээ хальж давлаад байсан далай өнөөдөр юу ч болоогүй мэт дөлгөөхөн байх сайхан сэтгэлд хүртэл дулаахан. Яг тэр замаараа явж байхад дээгүүр онгоц өнгөрнө. Толгой дээр буух гэж байгаа мэт эвгүй гэдэг нь. Дараа тэгж байгаад зургийг нь оруулнаа.
neeh goy az jargaliig medermeer bn. setgeld baigaa ene gunig, zovlon hezee alga bolohiin boldoo...
ReplyDeleteхайн нээрээ уудлалцахымсаааан тэр гунигаас чинь би бас заримдаа уйтгарын далайдаа живчдэг хөөөн
ReplyDeleteХарин тх. Энэ УМ-ын блог яагаад invite only болчив?
ReplyDeleteharin tiim baish yaajiigaan bol
ReplyDeleteочихымсс
ReplyDeleteажлыг чинь тартал далай ширтэж суухгүй юу
ReplyDeleteээ чи мэнээ тэгж хөлдөж үхээд юугхүү зүгээр жаахан дулаарахаар л хамтдаа ирий заю
ReplyDeleteгоё шд.. сэрүү татааал,
ReplyDeleteyu beine gants yalaa chen sain uu mend hurgeerei
ReplyDeletepeeeee boroo oroosoi
ReplyDeleteМэкэээээ юун ганц ялаа яриадайна хихи чи мэн сээнооо
ReplyDeleteТанил зун болхоор бороо орноо хүлээгээл байжий
лзгай чи нээрээ юм тогтоохгүй мамымаа ха ха
ReplyDeleteөө би ганц ялаатай байрнаасаа нүүцийн ш дээ хаха
ReplyDeleteодоо баахан жижигхэн качин ялаа шиг амьтантай байранд амьдарчийгаа гсн
Хүссэн юмаа Нүүрном статус дээрээ бичээд байвал биелэгдээд байхын биш үү,
ReplyDelete