Saturday, January 9, 2016

Таргалалт ба би бас спорт

Энэ тарган биетэй ч ихээ олон жил тэмцэж байнаа. Уул нь тууштай байсан бол өдийд юун тэр мисс эдр л байхгүй юу. Гэснээс хүн өөртөө хайртай байх хэрэгтэй юм байна. Нэгэнт л энэ орчлонд заяаж ирсэн хувь тавилан, заяагаад төрүүлчихсэн ижийгээ бодсон ч тэр. Бүдүүн хүн тэгээд бүдүүндээ ер нь дасчихна л даа. Эхлээд хэцүү байсан ч яваандаа өөрт нь хэцүү санагдахаа байна. Тэгээд зүгээрээ л болно. Ер нь сүүлийн арван гурван жил ингэж амьдарсан байна. Тэгээд нэг л өдөр орой руу орсон найзын үгэнд гэдэн зан хөдлөөд ерөөсөө л турчихъя ямар чадахгүй юм биш гэж бодсон. Чадаж байгаа чадаж байгаа. Манай тэр найз намайг өөртөө хайргүй ёстой муу хүн гээд үнэн сэтгэлээсээ загнаж билээ. Чамд хөөрхөн царай байгаад, ухаантай толгой байгаад яах юм? Гаднаас чинь хараад л өөртөө хайргүй хүн байна гэж бодоод ямар залуу чамайг тоодог юм бэ? гэж хэлсэн. Нэг их гомдоогүй л дээ. Би ер нь яачихсан болоод гэсэн бодол төрсөн ч бодоод байхнээ үнэн үг байсөөн. Тэгээд түрүү жилийн хоёр дах өдрөөс эхлэн биеийн тамираар хөөцөлдөж эхлэв ээ. Уул нь би чинь спортын мастерын хэмжээнд биш гэхэд ямартай ч спортоос хоцроод байх хүн бол биш л дээ. Сэлнэ, сагс, волейбол, ширээний теннис, газрын теннис тоглоно дээр нь дугуй унана. Тэгээд болж өгвөл алхана. Гэхдээ юм гэдэг бүх зүйл зохицож байж л жамаараа явдаг юм байна л даа. Гэтэл миний тэр жам л сайн таарахгүй байсан юм шиг байгаа юм. Ямартай ч 1 сараас 8 сар хүртэл явахдаа 13 кг-ыг хасч чадсан. Даанч бас л зохицолдолгоос нь тааруулаагүйгээс болоод нэг хэсэгтээ амар гэсэн даалгавар авсан. Гэхдээ бас яаж зүгээр байхав өдөртөө 1 цаг алхчихаад байхад эргэн таргалахгүй л байна. Гэхдээ бас байнаа байна. Одоо харин 2 дах шатны дайралт эхэлсэн. Удахгүй миссийн тэмцээнд орноо. За мисс нь ч яамай. 2016 онд хэвийн жиндээ орж эрүүл саруул болноо. Бие сэтгэл эрүүл байхад хорвоогийн амьдрал гэдэг бөөн аз жаргал шүү дээ.


ЭРҮҮЛ МЭНД МАНДТУГАЙ

3 comments:

  1. Sainuu? Tanijiinuu?

    Wow mundag bna shdee Luza! 13 kg hayna gedeg chin. Za amjilt, ushuu hicheegeerei!

    ReplyDelete
    Replies
    1. Huue sainuudaa haaguur bnaa huuhdee

      Delete