Saturday, December 8, 2012

Гөлийчихөж дээ би гэдэг хүн

Юу юугүй шинэ он гарлаа дөө. Маргааш гэхэд л хоб гээд л солигдчихно. 21нд сүйрчихгүй бол шүү дээ. Хүмүүс хуучин оноо дүгнээл тэдэн хувийн амжилт мамжилт гээл яриад гэтэл надад дүгнэх юм байдаггүй ээ. Осолдохгүй маш их завгүй, стресстэй , маш их өвдсөн хүндхэн л жил боллоо. Ямартай ч дуусаж байгаад нь баярлаж байна өө. Шинэ он надад арай өөр зүйл өгөх байлгүй дээ. Манай нэг найз тэгсэн чамайг ингээд гүрийгээд гүйгээд байгаа болохоор Бурхан гуай хялайч ч харахгүй байнаа гэж... Гэтэл би гэдэг хүн ганцхан биеийнхээ энэ их ачааллыг нимгэлж ч чадахгүй шүдээ зуугаад л гүрийгээд байдаг. Сүүлдээ их гүрийхээр хүн нулимс ч гарахаа байчдаг юм байшд. Нэг л мэдсэн уйлахаа ч байж. Бусад хүмүүстэй нэг их нийлэхээ байж. Хүрээллээсээ ерөөсөө гарч чадахаа байсымдаг уу даа. Бүр гөлийчихсөн. Сэтгэлийн хөөрөл байхгүй, уурласан , уцаарласан, хүйтэн хүн болж хурсан. Гэхдээ энийгээ мэдэрсэн өдрөөсөө хойш тэмцэхээр шийдсэн. Аль болох сургуулийнхаа Монгол хүүхдүүдтэй уулзаж, хааяа ч гэлээ элгээ дэвтээж байх хэрэгтэйг мэдэрсэн. Хаа холдож манай сургуулийн хүүхдүүд хөөрхөн, хөгжилтэй хүүхдүүд. Бүгд надаас хамаагүй дүү гэхдээ л нээх хөөрхөн яриа хөөрөө нийлээд байдаг. Хэр баргийн юманд өөрийгөө зовоож стрессдэхгүй байхаар шийдсэн. Биеийн эрүүл мэндээ бодоод тайван сууж, сард хоёр удаа мацаг барихаар зориг шулуудсан. Хийж чадсан. Гүй ээ ингээд бичээд байвал ололт амжилт бас байгаа л юм байна шүү... Бичлэг хийгээгүй их удсан учраас нээх сонин санагдаад байна. Банжиг блогийг ийш нь зөөх шийдвэр гаргаад суужийгааааааааа. Удахгүй завтай болхоор эргээд гоя гоя юмнуудаа бичиж эхэлнээээ

4 comments:

  1. гоя гоя юмаа бичихийг нь хүлээнээ, чи харин бие болоод сэтгэлээн бодоорой
    Гэгээнээ

    ReplyDelete
  2. Луза бүсгүй их таалагддаг. Хүлээсээр л байгаа, анх блог уншиж эхлэхдээ тэртээх онуудад л уншиж эхлэж байсан. Сүүлийн нэг жил бараг л бичлэг хийгээгүй, хүлээсээр л байгаа, гэхдээ яааруулахыг хүсээгүй. гэхдээ л бичнэ гэдэгт итгэлтэй байдаг.

    ReplyDelete
  3. тэр хүмүүстэЙ НАЙЗЛАНА ГЭДЭГ ИХ ЗӨВ САНАА ШҮҮ ХӨӨ

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete