Хүлээлт...
Хүлээлт... Энэ үг яг хаанаас, юунаас эхлэлтэй бол? Магад эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд энэ дэлхийд иртэлээ, ирсэн хойноо ч үхэх хүртэл хором мөч бүхэнд хүлээлт үргэлжилдэг мэт.... Хорин нас хүрэхийг, хурдан том хүн болохыг, биеэ даахыг, бусдаас хараат бус байхыг, хайртай хүнээ, үр хүүхдээ, сайн ажлыг, сайхан үр дүнг ... Амьдралын хором мөч бүхэнд хүлээлт байж, тэр хүлээлт амьдралыг хөдөлгөх нууц хөшүүрэг болж байх мэт... Тэгвэл хүлээлтийг бий болгогч хүчин зүйл нь юу байх бол? Хүн итгэсэн зүйлээ эсвэл хүнээ, сэтгэл хангалуун угтаж чадах бүхнээ хүлээдэг мэт... Бүх л хүлээлт хайр, итгэл, үнэмшлийг ардаа нууцгайхан дагуулж, сэтгэлийн утсыг хөрөөдөн хөглөж ая оруулах шиг... Хоног тоолон хүлээж ирэх аз жаргал... Тэр хариу нь юу ч байсан үргэлж аз жаргалын үнэр ханхлуулж байх шиг... ЛуЗа