Wednesday, November 17, 2010

Ганцхан сар...

ганцхан сар гүрийчихвэл эрх чөлөөтэй ля ля ля
гэхдээ тэрнээс өмнөамжуулах дуусгах энэ муу бөндгөрт чиххийм их байнаа.

Monday, November 15, 2010

Thursday, November 4, 2010

Tuesday, November 2, 2010

Гэнэт...

Гэв гэнэт нээх харамсмаар санагдлаа. ОЛон жилийн дараа эргээд санасан болохоор тэр юм болов уу? Эсвэл хэлэх хэрэггүй байсан үгэнд нь ээрэгдээд байгаадаа тэр юм болов уу?
Шөнө зүүдэлсэн. Түүнийг тодоос тод зүүдэлсэн. Гараас нь хөтлөөд явж байна гэж. Яг л тэгж явахыг хүсдэг байснаа дараа нь гараас барихад хамаг бие арзайгаад дургүй хүрдэг болсоноо бүгдийг нь бодсон. Хичээл дээр гэв гэнэт үнссэнийг нь, нууцаар араас нь гараа явуулаад гараас нь атгаад суудаг байснаа, нийлдэг охинтой минь гэв гэнэтхэн уулздаг болчихсон гээд юу ч үлдээхгүйг хичээсэн. Нүдээ нээнгүүтээ шахуу лаптопоо асааж Фэйсбүүкийг нь эхнээс нь дуустал, бүр найз охиныхыг нь хүртэл үзэв. Яагаад ч юм тухайн үедээ өөрөө бараг зугатах шахуу холдчихоод энд ирэхдээ уулзах гэж ямар их хүссэнээ, бас найз охиноос нь харамлаад дотор давчдаж байснаа, чамтай уулзмаар байна Хайртай охиноо ямар болсоныг нь хармаар байна гэж хэлэхийг сонссонооо өдөржингөө бодож дотор давчдав. Бид хоёрт эргээд учрах тавилан бий болов уу? Яагаад чи хайртай гэдгээ тэгэхэд хэлээгүйг, Яагаад би чамаас тэгж их уйдаж, зугатааснааа бодоод бодоод учрыг нь олохгүй юм.