Saturday, January 9, 2016

Таргалалт ба би бас спорт

Энэ тарган биетэй ч ихээ олон жил тэмцэж байнаа. Уул нь тууштай байсан бол өдийд юун тэр мисс эдр л байхгүй юу.

Saturday, March 22, 2014

Цаг хугацаа чи намайг...

Хүлээхгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ л нүд ирмэхийн төдийд л өнгөрөөд явчих шиг санагдах юм. Хэтэрхий хурдан өнгөрөөд байгаа болохоор юу хийж бүтээсэнээ ч мэдэхгүй. Нэг л бол хийсэн юм юу ч байхгүй мэт гэтэл их л ажил амжуулсан мэт санагдана. 13 сарын өмнө сургуулиасаа чөлөө авч, жаахан ч гэсэн амраад хүчээ нөөгөөд, мөнгө төгрөг цуглуулаад авъя гэж бодсон. Гэтэл жилийн дараа бахь байдгаараа. Хий дэмий нэг жилийг алдсан мэт санагдах ч нөгөө сэтгэл үгүй шүү үгүй гээд шивнээд байх. Алинд нь ч итгэлтэй билээ.

Monday, January 27, 2014

Тарган хүн тал бүрийн зовлонтой гэж...

Тарган хүн тал бүрийн зовлонтой гэж үнэн үг шүү. Сүүлийн хорин жил тарган байлаа. За бараг төрсөнөөсөө хойш л гэсэн үг л дээ хэхэ. Дунд нь яахав ганц нэг жил гайгүй хөнгөн шингэн байсөөн байсан. Одоо бол болъё гэж бодогдож байна. Үхэхэсээ өмнө ганц өдөр ч гэсэн гунхаж үзье байз. Гунхахдаа гол нь биш ямар нэг өвчинд амархан өртөөд байгаа учраас л ийм шийдвэр гаргачихаад сууж байна. Харин яаж гэдгээ шийдэж амжаагүй л байна. Бүгдийг нь зэрэгцүүлээд хийчихвэл яах бол. Фитнессд яваад, хоолоо сойгоод, тураадаг юм уугаад, за энэ ч дэмий байхаа. Тийм учраас хоол хөдөлгөөнөөр турнаа гээд энд тэндээс баахан юм хайж, татаж үзээд л байж байна. Шийдсээн. Би шийдсэн хүүхэн.

Sunday, January 19, 2014

Хүйтэн өглөөний мэнд

Хүйтэн байна тийм үү? Тийм гээд өөрөө асуугаад өөрөө хариулаад явчихъя. Монгол сайхан байнаа. Утаатай, хүйтэн ч гэлээ ангайгаал байжийхад амар санаа зовох зүйлгүй кккк. За за ажлаа хийх мэн

Thursday, January 16, 2014

За сайн байна уу?

гэснээс энэ блокийг уншдаг хүн байдаг ч юмуу гүй ч юмуу бүү мэд. Гэхдээ яахав мэндэлчихье. За тэгээд жилийн хэдэн сарын хэдийг нь алгасаал гэв гэнэт орж ирж бичлэг хийчихээд гардаг юм байна энд. Одоо жинхнээсээ төвхнөе. Хааяа нэг бичих аазгай хөдлөөд байх юм. Даанч бичих газар байхгүй, тэгээд мартааск. Банжиг ч угаасаа хаахаа зарлаад хүмүүсээ хөөчихсөн гэж дуулсан, өөрөө орж үзээгүй.

2013 он маш их үр бүтээлтэй мөртлөө маш их дампуурсан жил байлаа. Тиймээс энэ ондоо үр бүтээлтэй ажлая, амьдрая, сурая. Их гоё гоё ажлын санал авлаа. Даанч сургууль гэдэг лай, ямар нэг юмыг дуусгах гээд эргүүтээд зүтгэчихдэг зан хоёроос минь болоод болсонгүй бүтсэнгүй. Гэхдээ удахгүй дуусганаа би чамайг айн гэж заначихсан байгаа. Иймэрхүү шив. Эндээ сайхан бичээд бичээд явий. Уншуул уншина л биз, байвал байна л биз. Хамаа алга эдр гэсэн шүү юм яриал ажил дээрээ ангайжийна би.

Tuesday, April 30, 2013

Хаврын синдром...

Хавар болоод их сайхан байна аа. Энэ жилийнх шиг урт өвлийг, уйтай бороог харсангүй. Харин Монголд цас ихээхэн орсон. Гэв гэнэт л учиргүй хөөрч баярлаад догдлоод, хоромхон зуурын дараа учиргүй уйлмаар болж, хэн нэгний санаандгүй хэлчихсэн үг, муухай харсан харцанд гомдож, би гэдэг хүн өөрөө өөрийгөө алдчихаад сууна.

Sunday, April 7, 2013

Бяцхан харуусал...

Өмнө найзууд маань гадагшаа яваад ирэхээрээ эцэг эхээ их хөгширсөнийг гайхдаг байж билээ. Харин миний хувьд ер нь тэгж санагдаж байгаагүй юм. Гэтэл энэ жил очоод үнэхээр тэдний хэлээд байсан үнэн юм байна даа гэж бодогдов. Аав минь тэтгэвэрт гарч, ээж дагаад тэтгэвэртээ гараад хөдөөний хоёр болов. Гучаад жил байранд амьдарч, алба ажил гэж явсан тэдэнд хашаа байшинд гарч амьдарна гэдэг амаргүй л байгаа даа гэсэн бодол байснаас биш хөгширч өнгө дарчих юм гэж ерөөсөө бодож байсангүй. Цагаан үс гараад ирэвүү гүй юу будуулж, өглөө болгон сэнс дуугаргаад байх юм гэж аавд загнуулан байж үсээ янзалдаг ээж минь унаад гэдэг шалтгаанаар үсээ ургуулж, цагаан сараар л нэг будуулсан байх гээд бууралтчихсан сууж байх юм. Хөгшрөөд муухай болчихож дээ гэхээс илүүтэй өдий хүртэл би ганц удаа ч баярлуулж чадаа болов уу гэсэн бяцхан харуусал төрөөд зорьсон зорилго, хийх ажлаа хурдхан амжуулахыг хүсч намайг шамдуулан бачимдуулаад байх юм.

Saturday, April 6, 2013

Гэнэ Гэнэ

Энд тэнд явж байхад өнөө муу банжигийн хэдээ тааралдуул гүй ээ мөн их баярлах юмаа. Нүдний нулимс цийлэлцэж ирээл бичлэгийг нь унших юм.

Tuesday, April 2, 2013

Дахиж учрахсан....

Дахиж учрахсан Дахиад дурлахсан Ганцхан үгээр чинь сэтгэлээ хуурчихаад Ганган инээмсэглэл тодруулж суухсан...

Saturday, March 16, 2013

Монголоос мэндчилж байна...

Би Монголд ирсэн байна шүү дээ... Мишкаг дуурайв

Tuesday, December 11, 2012

Шалгалт эхэллээ дээ...

Би докторт сурдаг хүмүүс ерөөсөө шалгалт өгдөггүй гэж боддог байсан. Гэтэл үгүй юм байна. Эсвэл манай сургуулийн багш нар ийм ядаргаатай нөхөд юм уу бүү мэд. Одоо л гэхэд шалгалтаа бэлдэж суугаа юм уул нь. Гэтэл 6 лекцний дөнгөж хоёрыг нь л уншсан байдаг. Тэндээс ирэх магадлал хэд байж, би гайгүй дүн авах магадлал хэд байх юм бүү мэдээ. Манай сургууль шалгалтын долоо хоногийн турш орой 8 цагаас кимбаб, жүүс оюутнуудад тарааж өгдөг юм. Хүүхдүүд тэрийгээ авах гээд дугаарлаж зогсоо байдал нь. Гэв гэнэт учиргүй шуугиад явчихаар нь гайхсан чинь эд харин ингээд зогсож байна. Өрөөнийхөө цонхоор дарлаа. Өндөр төлбөртэй сургууль гэдэгтээ ч тэгдэг юмуу, ер нь оюутнуудыг иймэрхүү зүйлээр татах бодлого байдаг ч юмуу. Гэхдээ л гоё. Харин зөвхөн баклаврын оюутнуудад л өгдөг. Бид мэтэд нь оногдохгүй

Saturday, December 8, 2012

Гөлийчихөж дээ би гэдэг хүн

Юу юугүй шинэ он гарлаа дөө. Маргааш гэхэд л хоб гээд л солигдчихно. 21нд сүйрчихгүй бол шүү дээ. Хүмүүс хуучин оноо дүгнээл тэдэн хувийн амжилт мамжилт гээл яриад гэтэл надад дүгнэх юм байдаггүй ээ. Осолдохгүй маш их завгүй, стресстэй , маш их өвдсөн хүндхэн л жил боллоо. Ямартай ч дуусаж байгаад нь баярлаж байна өө. Шинэ он надад арай өөр зүйл өгөх байлгүй дээ. Манай нэг найз тэгсэн чамайг ингээд гүрийгээд гүйгээд байгаа болохоор Бурхан гуай хялайч ч харахгүй байнаа гэж... Гэтэл би гэдэг хүн ганцхан биеийнхээ энэ их ачааллыг нимгэлж ч чадахгүй шүдээ зуугаад л гүрийгээд байдаг. Сүүлдээ их гүрийхээр хүн нулимс ч гарахаа байчдаг юм байшд. Нэг л мэдсэн уйлахаа ч байж. Бусад хүмүүстэй нэг их нийлэхээ байж. Хүрээллээсээ ерөөсөө гарч чадахаа байсымдаг уу даа. Бүр гөлийчихсөн. Сэтгэлийн хөөрөл байхгүй, уурласан , уцаарласан, хүйтэн хүн болж хурсан. Гэхдээ энийгээ мэдэрсэн өдрөөсөө хойш тэмцэхээр шийдсэн. Аль болох сургуулийнхаа Монгол хүүхдүүдтэй уулзаж, хааяа ч гэлээ элгээ дэвтээж байх хэрэгтэйг мэдэрсэн. Хаа холдож манай сургуулийн хүүхдүүд хөөрхөн, хөгжилтэй хүүхдүүд. Бүгд надаас хамаагүй дүү гэхдээ л нээх хөөрхөн яриа хөөрөө нийлээд байдаг. Хэр баргийн юманд өөрийгөө зовоож стрессдэхгүй байхаар шийдсэн. Биеийн эрүүл мэндээ бодоод тайван сууж, сард хоёр удаа мацаг барихаар зориг шулуудсан. Хийж чадсан. Гүй ээ ингээд бичээд байвал ололт амжилт бас байгаа л юм байна шүү... Бичлэг хийгээгүй их удсан учраас нээх сонин санагдаад байна. Банжиг блогийг ийш нь зөөх шийдвэр гаргаад суужийгааааааааа. Удахгүй завтай болхоор эргээд гоя гоя юмнуудаа бичиж эхэлнээээ

Tuesday, May 29, 2012

Алсын бараа ширтээд...

гэсэн чинь юу ч харагдахгүймдөө энэ бүрхэг саарал хотод. Манай урдхан талд хоёр өндөр байшин байдын. Заримдаа харагдаад заримдаа алголчоод байхым. Бодуул ямар нэг илбэ жилбээр алголгочоод байдым болуудаа. Энэ блогт бичлэг оруулдаг хэсэг ямар гээчийн гачийм болчоо вэ???????? ухаж төнхөж гайхаж байж нэгийм бичих хэсэг оллоо. Бичлэг болж орох эсэхийг би мэдэшгүй ээ гэж... Бас л завгүй гэдэг ном гаргадаг юм билүү гэж бодож байгаа. Гэхдээ би хамгийн завтай байгаадаа өөрөө ч гайхна. Асар их зүйлийг бараг бараг амжуулаад л явчиж байна дөө.

Friday, April 13, 2012

Бид хийгээд истрээссс

За бүгд шахуу ижил шинж тэмдэг илэрчийшд. Ямар сайндаа халдварт өвчин юм болов уу гэж бодохын. Энэ сүүлийн үеийн ханиад их хэцүү байнаа. туссан хүн болгон бараг хэвтэрт ороод босч ирдэг. Манайд л гэхэд хоёр хүн эмнэлэгт хэвтэж. Истрэссний шинж тэмдэгт хамаг биеийн хүч сулрах, хоолны дуршилгүй болох, ууртай уцаартай болох, хамгийн сүүлтэй толгой эргэх. Би ч сүүлийн долоо хоногт тархиныхаа даралтад дээрэлхүүлж байгаа хүн гэтэл өнөөдөр толгой эргээд бишээээээээээ

манай нэг багш, хичээлээ исто сайн хийжийгаа гэхлээр хамраас чинь цус гарсан уу гэж асуудаг байсын. Өөрөө докторт суржаахдаа хамраас цус гарталаа хичээл хийж байсан гэдэг байж билээ. Би ч хэзээ хамарнаас цус гарахнуу үзнээ л гэж боджийгоо хүн. Тэрнээс өмнө унаад өгөхнүү яахнуу харна даа

Thursday, April 12, 2012

Өнөөгийн байдал шалдар булдар

Царай зүс нь гундсан, үрчийсэн, ярвайсан, уруу дорой царайлсан, нээх их том том санаа алдсан гучаад хүмүүс болвоос манай мастер, доктор нийлсэн бүлэг нөхөд бөлгөө. Истрээсдээд их идэж илүүдэл жинтэй болцгоосноо гайхсан нөхөд. Их сургуульд ч юмуу арван жилд байхад хичээл цонхлоход баярладаг байсан бол өнөөдөр дараа долоо хоногт гурван хичээл орку гэжаахад баярлажийгаа амьтан нэгээхэн алга. Үлдсэн ганц нь маниусыг алжийгаам л даа.

Tuesday, April 10, 2012

Эмэгтэй хүн болж төрөхийн гай

Эмэгтэй хүн болж төрөх эрхэм дээд заяа эдр гээд байдаг эрчүүд яагаад ингэж ярьдым бэ??? Тэд эмэгтэйчүүдийг худлаа хошгируулах гэж л тэгдэг байхдаа. Сар болгон зовоодог нэгийм байнаа тээ. Хэдэн долоо хоног алга болчихоор нь жирмэ болчиж гэж бодсон чинь биш вайна, гүүм байна. Нөгөөх чинь иркээ нааг зовоогоодына. Хэдэн өдөр дуншсан өнөөдөр бүр өвджийнө, аймар өвджийнө, эвкэрээд кэвтмээрийна, гэхдээ би чадку энд өрвийгөө суужийна. Яг нээрээгээсээ өрвийгөө суужийна. Яагаад гэвэл үзээ засуулцан чинь яаж арга эвийг нь олж хатаахаа мэдкү байгаам. Тэгээд өнөөдөр угаачааал арчлаад байхад арзайгаад байхым ингээ арзай гээд завгай шидчээд гараад ирсэн таван хялгасаа. Манай ээж намайг иш миний муу охин чинь тавхан хялгастай гэдгийм. ёоооооооооооооё дахиад өвджийнө. Эм олж уумаарына, эмийн сан ормоорына, халуун жин тавьмаарына, орондоо ороод гэвтмээрийна, харин маргааш нөгөөдөр хичээл орох багш нараас болоод гэвтэж чадку вайна.
гэхдээ энэ муу сарын юмны нэг сайн тал нь хэд хоног хоол бага идээд ходоод гэдэс жаахан агшчдын тээ бие хөнгөрөөд сайхан.
дээр юу биччээ вэ жирмэ болох нь гэж баярласан гэнээ. энэ ч над мэт шиг хөнжилнөөсөө өөр юмгүй хүмсүүдийн аргаа барсан л бодол байхдаа тээ. нээрээ хүүхэд хийдэг хөнжил байвал зүгээрийм бишөө. хэрвээ гардаг л юм бол шууд авнаа. гадуур дотуур өөр хүүхэн шуухан гэж явку, архи дарс уухгүү , мөнгө төгрөг үркү амар ш дээ. гэхдээ надаа мөнгө ацарч өхгүү нь жаахан тиймийм даа тээ. за энэ яг сарын юмны гайгаар галзуурчаах шигайна болихоос. энд ингэж алдаа мадагтай сулиарах их гояым байна ш дээ нөхдөө таминьэээ

Танай Монголын шороо

Хөөрхий энэ муу блогийг бол таг чиг мартцан байшд. Надаа ийм нэг блог байсым байна гэдгийг Гилийн Гатангынд ороол санав. Тэгээд бичлэг хийе гэсэн юу бичхүү жаал бодлоо. Боджийгоод босоод кофе аягалж авчихаад өрөөний цонхоор харсан шигээ зогсож байсан чинь хажууд суудаг залуу босч ирж цонхоор харчаад танай Монголын шороо манай Солонгосыг дарж алахнээ гэнээ. Булагдчих вий дээ л гэлээ. Тэгснээ бас дуугай байхгүй Хүүе Монголд шороогоор шуурах болоогүй, одоо ч гэсэн ид өвлөөрөө л байгаа гэлээ. Нөгөөх гайхсан. Гайхсан царай дээр нь чи жаахан юмтай байхаа гэсэн харцаараа шагначихаад суучдым байгааздээ.

Манай өрөөний гөхшин гөхшин юмнууд нааг жаахан дээрэлхэх гээд байдын. Тэрнийхээ хариуг авчийгаан гсн хихи. Хүн эмэгтэй байж болно, залуу байж болно, гадаад байж болно энэ насан дээрээ докторт сурч болдгүймуу тэээ гсн. Сургуульд ороод ганц сар болку иймэрхүү уур амьсгалтай суужийгаадаа өөрөө ч ихээ бухимджийна хихи.

Monday, September 19, 2011

Хашрахгүй ээ

би нээрээ хаширч ханахгүй хүн юмаа...
Одоо яаая гэхүү өөрийн хийсэн үйл лай гсн хаха
Ингээд нэг хүн найзын эгнээнээс хасагддагийм байжээ хөөрхий сайн хүн юмсан уул нь...

Чамдаа хайртай шөө найз минь
Даанч урдаа ядаж учраа олохгүй байхад нь улам зовоогоод яахуу гэж бодлоо...
Магад ингэвэл надад ч хэрэгтэйм болуу даа гэж бас бодов...
Байнгын ямар нэг юманд санаа зовж явах одонд төрсөн хүн гэж л намайг хэлэх байхдаа.