Ном...



Ном уншаагүй хичнээн удсым бүү мэд.
Ойрын үед албан хүчээр ном унших аяныг эхлүүлээд.
Хүмүүс Монголоос ирэхдээ ном авчирч өгөх ч эхлүүлээд л орхичихсон.
Бараг ихэнхийг нь.
Тэгээд хамгийн зузаанаас нь барьж аваад эхлүүллээ.
Ямартай ч эхний номоо амжилттай дуусгав.
Энэ нь Стиг Ларсоны "Галаар наадсан охин".
Эхний дэвтэр болох " Луун шивээст охин"-ыг бас л их хэцүү эхлүүлж билээ.
Гэхдээ дундаасаа учир зүй нь олдоод ирэхэд сонирхолтой болоод дуусгахад харамсмаар санагдаж байсын.
Ер нь Шведийн хот газрын нэр бас их хэцүү ч юм.
Бас номын эмхтгэл дээр ер нь нилээн замбараагүй хэвлэчихсэн.
Нэг үйл явдал нөгөөгөөр солигдоход жаахан зай завсар оруулж болно доо.
Шууд үргэлжлүүлээд биччихсэн.
Ерөнхийдөө толгой эргээстэй.
Гэхдээ бас л өмнөхтэй ижил битгий дуусаасай гэж бодсоор дуусгав.
Харин одоо гурав дах дэвтэрийг нь олж унших хэрэгтэй болох нь.
Ном чи ертөнцийг харах цонх билээ ккк

Comments

Popular posts from this blog

Хадам аав