Posts

Showing posts from January, 2016

Таргалалт ба би бас спорт

Энэ тарган биетэй ч ихээ олон жил тэмцэж байнаа. Уул нь тууштай байсан бол өдийд юун тэр мисс эдр л байхгүй юу. Гэснээс хүн өөртөө хайртай байх хэрэгтэй юм байна. Нэгэнт л энэ орчлонд заяаж ирсэн хувь тавилан, заяагаад төрүүлчихсэн ижийгээ бодсон ч тэр. Бүдүүн хүн тэгээд бүдүүндээ ер нь дасчихна л даа. Эхлээд хэцүү байсан ч яваандаа өөрт нь хэцүү санагдахаа байна. Тэгээд зүгээрээ л болно. Ер нь сүүлийн арван гурван жил ингэж амьдарсан байна. Тэгээд нэг л өдөр орой руу орсон найзын үгэнд гэдэн зан хөдлөөд ерөөсөө л турчихъя ямар чадахгүй юм биш гэж бодсон. Чадаж байгаа чадаж байгаа. Манай тэр найз намайг өөртөө хайргүй ёстой муу хүн гээд үнэн сэтгэлээсээ загнаж билээ. Чамд хөөрхөн царай байгаад, ухаантай толгой байгаад яах юм? Гаднаас чинь хараад л өөртөө хайргүй хүн байна гэж бодоод ямар залуу чамайг тоодог юм бэ? гэж хэлсэн. Нэг их гомдоогүй л дээ. Би ер нь яачихсан болоод гэсэн бодол төрсөн ч бодоод байхнээ үнэн үг байсөөн. Тэгээд түрүү жилийн хоёр дах өдрөөс эхлэн биеийн тамираар х