Posts

Showing posts from December, 2015

Блоггүй өнгөрүүлсэн он жилүүд...

Image
Хэзээ ч билээ Банжиг тасраад, хамаг бичлэг минь үгүй болсоноос хойш блог гэдэг зүйлээр нэг их оролдохоо байжээ. За тэгээд блогдож суудаг цагийг минь Нүүрном хэмээх эрхэм эзэгнэж, хэрүүл уруул, хов жив, баяр баясгалан гээд ихэнх зүйлийг хуваалцдаг болсон юмуу даа. Тэгээд бодоод байсан Нүүрном дээр блог дээр бичдэг шигээ маазраад байж ч бас болдоггүй юмуу нэг л тийм баригдмал, хавчигдмал, нэр төрөө хичээсэн байдалтай л байх юм даа. Одоо харин Нүүрномоос гараад блогоо сараачсан шигээ суудгиймуу. Хэн ч орж харахгүй, хэн ч уншихгүй байсан ч амар санагдаад байгаа ч яг цагаа тулахаар бас хэн нэгэнд уншуулчих юмсан энэ тэр гэж бас бодогдох л байхдаа. Гэхдээ эндээс эртний блогчдоо бас олоод авсан. Орж гарч ээрүүлдэж байхад сайхан л юм. Ижийтэйгээ байхдаа би баян байсаан гэдэг шиг блогтойгоо байхад бас л аз жаргалтай байсан байна шүү. Хичээл ном, цагийн ажил гээд хажуугаар нь яаж ч блогоо амжуулаад байдаг байсын. Цус шингэн залуу ч байж. Одоо бол тэгж үүр цайтал блогдоод өглөө год үсрээд л а