Блоггүй өнгөрүүлсэн он жилүүд...


Хэзээ ч билээ Банжиг тасраад, хамаг бичлэг минь үгүй болсоноос хойш блог гэдэг зүйлээр нэг их оролдохоо байжээ. За тэгээд блогдож суудаг цагийг минь Нүүрном хэмээх эрхэм эзэгнэж, хэрүүл уруул, хов жив, баяр баясгалан гээд ихэнх зүйлийг хуваалцдаг болсон юмуу даа. Тэгээд бодоод байсан Нүүрном дээр блог дээр бичдэг шигээ маазраад байж ч бас болдоггүй юмуу нэг л тийм баригдмал, хавчигдмал, нэр төрөө хичээсэн байдалтай л байх юм даа. Одоо харин Нүүрномоос гараад блогоо сараачсан шигээ суудгиймуу. Хэн ч орж харахгүй, хэн ч уншихгүй байсан ч амар санагдаад байгаа ч яг цагаа тулахаар бас хэн нэгэнд уншуулчих юмсан энэ тэр гэж бас бодогдох л байхдаа. Гэхдээ эндээс эртний блогчдоо бас олоод авсан. Орж гарч ээрүүлдэж байхад сайхан л юм. Ижийтэйгээ байхдаа би баян байсаан гэдэг шиг блогтойгоо байхад бас л аз жаргалтай байсан байна шүү. Хичээл ном, цагийн ажил гээд хажуугаар нь яаж ч блогоо амжуулаад байдаг байсын. Цус шингэн залуу ч байж. Одоо бол тэгж үүр цайтал блогдоод өглөө год үсрээд л ажилдаа явна гэвэл бүтэхгүй даваа байхдаа. Ямартай ч энэ он жилүүдэд өөрчлөгдөж шальсангүй, бахь байдгаараа, яг нөгөө газартаа л хадаастай. Цаг хугацаа нь асар хурдацтайгаар өнгөрөөд л байдаг нүүрэнд минь хялгасан үрчлээ нэмэгдсэнээс өөрөөр өөрчлөгдсөн, сайжирсан юм байдаггүй. Заримдаа ч дэндүү утгагүй өнгөрөөд байх шиг ч ... Удахгүй утга орох байхдаа гэж найдаад шинэ оны мэндийг хүргэе ээ. Хэн орж ирж уншихыг би таашгүй ээ...

Comments

  1. 2015 оны анхны бичлэг нь сүүлийн өдөр нь байдаг гэнээ хаха

    ReplyDelete
  2. Өнөө гоё өгүүллэгүүд хаачсан байкуу?
    Уншмаар л байдыш. Нэг дутуу хөтүү оруулж байгаад орхисон өр байгаа ч юм шиг санагдаад байхын нтр :p

    ReplyDelete
    Replies
    1. Өртэй хүн өртэй гэдгээ мартчихдагийшдээ ккк

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Хадам аав