Saturday, March 22, 2014

Цаг хугацаа чи намайг...

Хүлээхгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ л нүд ирмэхийн төдийд л өнгөрөөд явчих шиг санагдах юм. Хэтэрхий хурдан өнгөрөөд байгаа болохоор юу хийж бүтээсэнээ ч мэдэхгүй. Нэг л бол хийсэн юм юу ч байхгүй мэт гэтэл их л ажил амжуулсан мэт санагдана. 13 сарын өмнө сургуулиасаа чөлөө авч, жаахан ч гэсэн амраад хүчээ нөөгөөд, мөнгө төгрөг цуглуулаад авъя гэж бодсон. Гэтэл жилийн дараа бахь байдгаараа. Хий дэмий нэг жилийг алдсан мэт санагдах ч нөгөө сэтгэл үгүй шүү үгүй гээд шивнээд байх. Алинд нь ч итгэлтэй билээ.