Thursday, January 16, 2014

За сайн байна уу?

гэснээс энэ блокийг уншдаг хүн байдаг ч юмуу гүй ч юмуу бүү мэд. Гэхдээ яахав мэндэлчихье. За тэгээд жилийн хэдэн сарын хэдийг нь алгасаал гэв гэнэт орж ирж бичлэг хийчихээд гардаг юм байна энд. Одоо жинхнээсээ төвхнөе. Хааяа нэг бичих аазгай хөдлөөд байх юм. Даанч бичих газар байхгүй, тэгээд мартааск. Банжиг ч угаасаа хаахаа зарлаад хүмүүсээ хөөчихсөн гэж дуулсан, өөрөө орж үзээгүй.

2013 он маш их үр бүтээлтэй мөртлөө маш их дампуурсан жил байлаа. Тиймээс энэ ондоо үр бүтээлтэй ажлая, амьдрая, сурая. Их гоё гоё ажлын санал авлаа. Даанч сургууль гэдэг лай, ямар нэг юмыг дуусгах гээд эргүүтээд зүтгэчихдэг зан хоёроос минь болоод болсонгүй бүтсэнгүй. Гэхдээ удахгүй дуусганаа би чамайг айн гэж заначихсан байгаа. Иймэрхүү шив. Эндээ сайхан бичээд бичээд явий. Уншуул уншина л биз, байвал байна л биз. Хамаа алга эдр гэсэн шүү юм яриал ажил дээрээ ангайжийна би.

1 comment:

  1. ххэ унших хүн гарч ирдэг л юм байна, блог ертөнцөө эргэн сонирхсон чинь тун сонирхолтой байна шүү

    ReplyDelete