Бяцхан харуусал...

Өмнө найзууд маань гадагшаа яваад ирэхээрээ эцэг эхээ их хөгширсөнийг гайхдаг байж билээ. Харин миний хувьд ер нь тэгж санагдаж байгаагүй юм. Гэтэл энэ жил очоод үнэхээр тэдний хэлээд байсан үнэн юм байна даа гэж бодогдов. Аав минь тэтгэвэрт гарч, ээж дагаад тэтгэвэртээ гараад хөдөөний хоёр болов. Гучаад жил байранд амьдарч, алба ажил гэж явсан тэдэнд хашаа байшинд гарч амьдарна гэдэг амаргүй л байгаа даа гэсэн бодол байснаас биш хөгширч өнгө дарчих юм гэж ерөөсөө бодож байсангүй. Цагаан үс гараад ирэвүү гүй юу будуулж, өглөө болгон сэнс дуугаргаад байх юм гэж аавд загнуулан байж үсээ янзалдаг ээж минь унаад гэдэг шалтгаанаар үсээ ургуулж, цагаан сараар л нэг будуулсан байх гээд бууралтчихсан сууж байх юм. Хөгшрөөд муухай болчихож дээ гэхээс илүүтэй өдий хүртэл би ганц удаа ч баярлуулж чадаа болов уу гэсэн бяцхан харуусал төрөөд зорьсон зорилго, хийх ажлаа хурдхан амжуулахыг хүсч намайг шамдуулан бачимдуулаад байх юм.

Comments

  1. Танил мэдрэмж байна даа, миний аав ээж 2 ч бас тэтэгвэртээ гарсаны дараа арай л хурдан хөгширөөд байх шиг санагдсан.

    Луза минь чи чинь мундаг эрдэм өвөртөлөөд аав ээжийгээ бахархал болж яваа сайн охин шүү дээ. Хүссэн зүйлийнхээ ард гарчихвал, аав ээжийгээ сайн асараад, ачилаад явж чадах хүн гэж би чамайг дүгнэдэг шүү!

    ReplyDelete
  2. sain uu hongoroo ireed butssan uu. Odroor odort l hugshruh yum daa

    ReplyDelete
  3. amraltaaraa ochihod l aav eej 2min hogshirson haragdaad... ene humuusiig hogshirohod noloolj zuilsiig neg heseg ni bi gej bodohoor l dotor harlaad bdishd...

    ReplyDelete
  4. би ч холдож үзээгүй мөртлөө л анзаараад байна өө, ер нь тэгээд энд тэнд нь өвдөөд ирэхээр их л өрөвдөх юм. амьдралын жам ер нь их хатуу юм шигээ

    ReplyDelete
  5. Цасхаан би бас тэгж бодсоон тэтгэвэрт гараал шууд гэрлийн хурдаар яваад байх шигээ

    Мэди яваад ирсээн харин уулзаж л чадсангүй дээ

    БМР чамайг уу намайг уу

    Карнашн харин тиймээ ядаж санааг нь багахан зовоогоод хажууд нь байжаах юмсандаа

    Бэнтэлээ хэзээд тэр л хэвээрээ байх юм шиг л санагдаад байдгийн сонин шүү

    ReplyDelete
  6. харин тиймээ, хөгширөөд л байх юм..Сэтгэлээр унамаар
    Ээж аавыгаа амьдад хажууд нь байна гэж бодоод, гадагшаа огт зүглэдэггүй хүн шүү дээ би.. Энэ хоёр минь мөнх биш, хэдэн жил ч гэсэн дэргэд нь жаргаж явъя

    ReplyDelete
    Replies
    1. харин тийн, би бас энэ хоёртоо хоргодоод ийш тийш явна гэж боддоггүй шд. анх тусдаа гарчихаад ойрхоон шиг амьдардаг байсан. байн байн гараад л гэр лүүгээ хараад их санадаг байж билээ, одоо бол 7 хоногтоо нэг очоостой

      Delete
  7. Ээж аав 2 маань ажилдаг, аав бараг 70 шахаж яваа, компьютер дээр зураг зурсаар өдрийг бардаг хүн байдаг юм, ээж маань бас л нэг компанид эдийн засагч 60 шахам насны хүн. 2лаа тэтгэвэр авдаг ч ажилсаар. Хүмүүс зарим нь та 2 юуны тулд ингэж шургаж унатлаа ажиллана вэ гэдэг ч, миний анзаарснаар харин ч гэртээ байвал амархан шургаад уначих юм шиг санагддаг.

    Одоо үед хүмүүс нетээр онлайн танилцан нөхөрлөж, тэрүүгээрээ хөөрхөн бүтээлч зүйл хийж цагийг зугаатай өнгөрөөдөг настай хүмүүс ч их байдаг болж. Цэцэг ногоо тарьж, оёж хатгаж, энд тэнд бяцхан лекц унших, зураг авах гээд. Өдий насанд хийж болох бүхий л зүйлээр хөгшин залуугүй найзалдаг болчиж.

    Ногоо тарьдаг хүмүүс нь гэхэд тэрийгээ тарьж бусдад зааж, ямартай ч үнэхээр боломж бүхий л насанд байдаг юм байна гэж боддог болсон.
    Яаасан ч их юм биччихэв, санаа минь ойлгогдох нуу гүй юу ккк

    ReplyDelete
    Replies
    1. яасан мундаг аав ээжтэй юм бэ. үнэхээр ажил хийхдээ ядрахгүйгээр л зохицуулж байвал бараг жаргал нь тэр байх өө.

      Delete
  8. Хөөе, урьд эрт "Маргааш 13:55-д Сүхбаатарын хөшөөний баруун урд үзүүрийн арслангийн хажууд уулзая." гэсэн хүн байна.

    Нээрээ болзьё.

    Маргааш, худлаа нөгөөдөр 16:00 үед жанжин Сүхийн хөшөөний зүүн урд буланд уулзъя.

    Өмсөх хувцас, зүүх шилнийхээ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
    Тодорхой мэдээлэлгүй бол хувь хүнийг олоход хэцүү гэдгийг анхаарна уу.

    Хүндэтгэсэн,

    Дурлалт залуу чинь.

    ReplyDelete
  9. hogshirnoo gedeg baigaliin jamaa ohin min

    ReplyDelete
  10. hogshirnoo gedeg baigaliin jamshdee ohin min ooriigee buruutgaj setgelee buu semledee .......

    ReplyDelete
  11. Хүүе ээ дурлалт залуу минь ээ тэр Сүхбаатарын талбай чинь надаас их хол газар байдгиймаа. Яахуу тэр хавиар явахаар болвол чамд хэляааа кккк

    ReplyDelete
  12. Дурлалт бүсгүй минь ээ,
    Ойлгов би, Улаанбаатарт хамгийн тодорхой газар Сүхийн талбай юм даа. Тэгээд л тэр хавьд чамайгаа хүлээгээд байсан ш дээ.
    Тэгвэл танай гэрийн баруун урд талд байдаг нөгөө нэг их гоё рестораан байдаг ш дээ, нэрийг нь би санахгүй байна хэлээд сануулаад өгөхгүй юу? Тэрний үүдэнд уулзъя, тэгээд дараа нь арай гайгүй үнэтэй, арай амттай рестораан руу хамтдаа явъя...

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хадам аав