Tuesday, April 30, 2013

Хаврын синдром...

Хавар болоод их сайхан байна аа. Энэ жилийнх шиг урт өвлийг, уйтай бороог харсангүй. Харин Монголд цас ихээхэн орсон. Гэв гэнэт л учиргүй хөөрч баярлаад догдлоод, хоромхон зуурын дараа учиргүй уйлмаар болж, хэн нэгний санаандгүй хэлчихсэн үг, муухай харсан харцанд гомдож, би гэдэг хүн өөрөө өөрийгөө алдчихаад сууна.

Sunday, April 7, 2013

Бяцхан харуусал...

Өмнө найзууд маань гадагшаа яваад ирэхээрээ эцэг эхээ их хөгширсөнийг гайхдаг байж билээ. Харин миний хувьд ер нь тэгж санагдаж байгаагүй юм. Гэтэл энэ жил очоод үнэхээр тэдний хэлээд байсан үнэн юм байна даа гэж бодогдов. Аав минь тэтгэвэрт гарч, ээж дагаад тэтгэвэртээ гараад хөдөөний хоёр болов. Гучаад жил байранд амьдарч, алба ажил гэж явсан тэдэнд хашаа байшинд гарч амьдарна гэдэг амаргүй л байгаа даа гэсэн бодол байснаас биш хөгширч өнгө дарчих юм гэж ерөөсөө бодож байсангүй. Цагаан үс гараад ирэвүү гүй юу будуулж, өглөө болгон сэнс дуугаргаад байх юм гэж аавд загнуулан байж үсээ янзалдаг ээж минь унаад гэдэг шалтгаанаар үсээ ургуулж, цагаан сараар л нэг будуулсан байх гээд бууралтчихсан сууж байх юм. Хөгшрөөд муухай болчихож дээ гэхээс илүүтэй өдий хүртэл би ганц удаа ч баярлуулж чадаа болов уу гэсэн бяцхан харуусал төрөөд зорьсон зорилго, хийх ажлаа хурдхан амжуулахыг хүсч намайг шамдуулан бачимдуулаад байх юм.

Saturday, April 6, 2013

Гэнэ Гэнэ

Энд тэнд явж байхад өнөө муу банжигийн хэдээ тааралдуул гүй ээ мөн их баярлах юмаа. Нүдний нулимс цийлэлцэж ирээл бичлэгийг нь унших юм.

Tuesday, April 2, 2013

Дахиж учрахсан....

Дахиж учрахсан Дахиад дурлахсан Ганцхан үгээр чинь сэтгэлээ хуурчихаад Ганган инээмсэглэл тодруулж суухсан...

Saturday, March 16, 2013

Монголоос мэндчилж байна...

Би Монголд ирсэн байна шүү дээ... Мишкаг дуурайв