Posts

Showing posts from December, 2012

Гөлийчихөж дээ би гэдэг хүн

Юу юугүй шинэ он гарлаа дөө. Маргааш гэхэд л хоб гээд л солигдчихно. 21нд сүйрчихгүй бол шүү дээ. Хүмүүс хуучин оноо дүгнээл тэдэн хувийн амжилт мамжилт гээл яриад гэтэл надад дүгнэх юм байдаггүй ээ. Осолдохгүй маш их завгүй, стресстэй , маш их өвдсөн хүндхэн л жил боллоо. Ямартай ч дуусаж байгаад нь баярлаж байна өө. Шинэ он надад арай өөр зүйл өгөх байлгүй дээ. Манай нэг найз тэгсэн чамайг ингээд гүрийгээд гүйгээд байгаа болохоор Бурхан гуай хялайч ч харахгүй байнаа гэж... Гэтэл би гэдэг хүн ганцхан биеийнхээ энэ их ачааллыг нимгэлж ч чадахгүй шүдээ зуугаад л гүрийгээд байдаг. Сүүлдээ их гүрийхээр хүн нулимс ч гарахаа байчдаг юм байшд. Нэг л мэдсэн уйлахаа ч байж. Бусад хүмүүстэй нэг их нийлэхээ байж. Хүрээллээсээ ерөөсөө гарч чадахаа байсымдаг уу даа. Бүр гөлийчихсөн. Сэтгэлийн хөөрөл байхгүй, уурласан , уцаарласан, хүйтэн хүн болж хурсан. Гэхдээ энийгээ мэдэрсэн өдрөөсөө хойш тэмцэхээр шийдсэн. Аль болох сургуулийнхаа Монгол хүүхдүүдтэй уулзаж, хааяа ч гэлээ элгээ дэвтээж байх хэр