Tuesday, December 11, 2012

Шалгалт эхэллээ дээ...

Би докторт сурдаг хүмүүс ерөөсөө шалгалт өгдөггүй гэж боддог байсан. Гэтэл үгүй юм байна. Эсвэл манай сургуулийн багш нар ийм ядаргаатай нөхөд юм уу бүү мэд. Одоо л гэхэд шалгалтаа бэлдэж суугаа юм уул нь. Гэтэл 6 лекцний дөнгөж хоёрыг нь л уншсан байдаг. Тэндээс ирэх магадлал хэд байж, би гайгүй дүн авах магадлал хэд байх юм бүү мэдээ. Манай сургууль шалгалтын долоо хоногийн турш орой 8 цагаас кимбаб, жүүс оюутнуудад тарааж өгдөг юм. Хүүхдүүд тэрийгээ авах гээд дугаарлаж зогсоо байдал нь. Гэв гэнэт учиргүй шуугиад явчихаар нь гайхсан чинь эд харин ингээд зогсож байна. Өрөөнийхөө цонхоор дарлаа. Өндөр төлбөртэй сургууль гэдэгтээ ч тэгдэг юмуу, ер нь оюутнуудыг иймэрхүү зүйлээр татах бодлого байдаг ч юмуу. Гэхдээ л гоё. Харин зөвхөн баклаврын оюутнуудад л өгдөг. Бид мэтэд нь оногдохгүй

No comments:

Post a Comment