Posts

Showing posts from 2012

Гөлийчихөж дээ би гэдэг хүн

Юу юугүй шинэ он гарлаа дөө. Маргааш гэхэд л хоб гээд л солигдчихно. 21нд сүйрчихгүй бол шүү дээ. Хүмүүс хуучин оноо дүгнээл тэдэн хувийн амжилт мамжилт гээл яриад гэтэл надад дүгнэх юм байдаггүй ээ. Осолдохгүй маш их завгүй, стресстэй , маш их өвдсөн хүндхэн л жил боллоо. Ямартай ч дуусаж байгаад нь баярлаж байна өө. Шинэ он надад арай өөр зүйл өгөх байлгүй дээ. Манай нэг найз тэгсэн чамайг ингээд гүрийгээд гүйгээд байгаа болохоор Бурхан гуай хялайч ч харахгүй байнаа гэж... Гэтэл би гэдэг хүн ганцхан биеийнхээ энэ их ачааллыг нимгэлж ч чадахгүй шүдээ зуугаад л гүрийгээд байдаг. Сүүлдээ их гүрийхээр хүн нулимс ч гарахаа байчдаг юм байшд. Нэг л мэдсэн уйлахаа ч байж. Бусад хүмүүстэй нэг их нийлэхээ байж. Хүрээллээсээ ерөөсөө гарч чадахаа байсымдаг уу даа. Бүр гөлийчихсөн. Сэтгэлийн хөөрөл байхгүй, уурласан , уцаарласан, хүйтэн хүн болж хурсан. Гэхдээ энийгээ мэдэрсэн өдрөөсөө хойш тэмцэхээр шийдсэн. Аль болох сургуулийнхаа Монгол хүүхдүүдтэй уулзаж, хааяа ч гэлээ элгээ дэвтээж байх хэр

Алсын бараа ширтээд...

гэсэн чинь юу ч харагдахгүймдөө энэ бүрхэг саарал хотод. Манай урдхан талд хоёр өндөр байшин байдын. Заримдаа харагдаад заримдаа алголчоод байхым. Бодуул ямар нэг илбэ жилбээр алголгочоод байдым болуудаа. Энэ блогт бичлэг оруулдаг хэсэг ямар гээчийн гачийм болчоо вэ???????? ухаж төнхөж гайхаж байж нэгийм бичих хэсэг оллоо. Бичлэг болж орох эсэхийг би мэдэшгүй ээ гэж... Бас л завгүй гэдэг ном гаргадаг юм билүү гэж бодож байгаа. Гэхдээ би хамгийн завтай байгаадаа өөрөө ч гайхна. Асар их зүйлийг бараг бараг амжуулаад л явчиж байна дөө.

Бид хийгээд истрээссс

За бүгд шахуу ижил шинж тэмдэг илэрчийшд. Ямар сайндаа халдварт өвчин юм болов уу гэж бодохын. Энэ сүүлийн үеийн ханиад их хэцүү байнаа. туссан хүн болгон бараг хэвтэрт ороод босч ирдэг. Манайд л гэхэд хоёр хүн эмнэлэгт хэвтэж. Истрэссний шинж тэмдэгт хамаг биеийн хүч сулрах, хоолны дуршилгүй болох, ууртай уцаартай болох, хамгийн сүүлтэй толгой эргэх. Би ч сүүлийн долоо хоногт тархиныхаа даралтад дээрэлхүүлж байгаа хүн гэтэл өнөөдөр толгой эргээд бишээээээээээ манай нэг багш, хичээлээ исто сайн хийжийгаа гэхлээр хамраас чинь цус гарсан уу гэж асуудаг байсын. Өөрөө докторт суржаахдаа хамраас цус гарталаа хичээл хийж байсан гэдэг байж билээ. Би ч хэзээ хамарнаас цус гарахнуу үзнээ л гэж боджийгоо хүн. Тэрнээс өмнө унаад өгөхнүү яахнуу харна даа

Өнөөгийн байдал шалдар булдар

Царай зүс нь гундсан, үрчийсэн, ярвайсан, уруу дорой царайлсан, нээх их том том санаа алдсан гучаад хүмүүс болвоос манай мастер, доктор нийлсэн бүлэг нөхөд бөлгөө. Истрээсдээд их идэж илүүдэл жинтэй болцгоосноо гайхсан нөхөд. Их сургуульд ч юмуу арван жилд байхад хичээл цонхлоход баярладаг байсан бол өнөөдөр дараа долоо хоногт гурван хичээл орку гэжаахад баярлажийгаа амьтан нэгээхэн алга. Үлдсэн ганц нь маниусыг алжийгаам л даа.

Танай Монголын шороо

Хөөрхий энэ муу блогийг бол таг чиг мартцан байшд. Надаа ийм нэг блог байсым байна гэдгийг Гилийн Гатангынд ороол санав. Тэгээд бичлэг хийе гэсэн юу бичхүү жаал бодлоо. Боджийгоод босоод кофе аягалж авчихаад өрөөний цонхоор харсан шигээ зогсож байсан чинь хажууд суудаг залуу босч ирж цонхоор харчаад танай Монголын шороо манай Солонгосыг дарж алахнээ гэнээ. Булагдчих вий дээ л гэлээ. Тэгснээ бас дуугай байхгүй Хүүе Монголд шороогоор шуурах болоогүй, одоо ч гэсэн ид өвлөөрөө л байгаа гэлээ. Нөгөөх гайхсан. Гайхсан царай дээр нь чи жаахан юмтай байхаа гэсэн харцаараа шагначихаад суучдым байгааздээ. Манай өрөөний гөхшин гөхшин юмнууд нааг жаахан дээрэлхэх гээд байдын. Тэрнийхээ хариуг авчийгаан гсн хихи. Хүн эмэгтэй байж болно, залуу байж болно, гадаад байж болно энэ насан дээрээ докторт сурч болдгүймуу тэээ гсн. Сургуульд ороод ганц сар болку иймэрхүү уур амьсгалтай суужийгаадаа өөрөө ч ихээ бухимджийна хихи.