Posts

Showing posts from July, 2010

Чи хаана байсан юм бэ?

Чамайг санаад бэтгэрч суухад чи хаана байсан юм бэ? Чимээ чагнан ганцаардаж хэвтэхэд чи хаашаа явчихсан юм бэ? Чагнуурын цаана сонсож суухад чи хэнтэй байсан юм бэ? Чинийх л гэж өнгөрүүлсэн он жилүүдэд чи хэн байсан юм бэ? Бодлоо чамаар л тэжээж баясаж явахад чи бусадтай байсан Бушуухан ирээсэй гээд хүлээж байхад чи өөр нэгэн рүү явж байсан Битгий таслаасай гээд горьдож чагнахад чи булбарайхан гар атгаж суусан Биднийх гэж тамгалах он жилүүдэд чи бусдынх байсан