Ийм нэгэн явдал

Цастай өвөл мөстэй өвөл
Цан хүүрэг жавартай өвөл гэж Монголд минь сайхан хүйтэн өвөл болж байна өө. Би гэдэг хүн хүйтнээр нь далимдуулаад гэрээсээ ч гарахгүй, номын санд сууж хийх асар их төлөвлөгөөгөө хойш нь тавьчихаад л сайхан байна. Ирэхийн өмнөх хэдэн өдөр орчуулга хийгээд явж байхад хүмүүс хэлж байлаа. Монгол хичнээн гоё болсон тухай, барилга байгууламжууд хэрхэн нэмэгдэж байгаа тухай. Үнэхээр сайхан сайхан байшин барилгууд үйлчилгээний төвүүд шинээр нээгджээ. Хотын өнгө үзэмжид жаахан ч гэсэн нэмэр болж харагдах ч бас бус зүйлүүд байнаа. Ялангуяа орон сууцны барилгууд. Байшингаа барьсан бол боллоо гэсэн шиг гадаад тохижуулалт хийгдээгүй бүр байг гэхэд ядаж барилгынхаа үлдэгдэл хог новшийг ч болсон цэвэрлэдэг байгаа даа. Хэд хэдэн иймэрхүү зүйл харагдав.
Үйлчилгээ, хүмүүсийн харьцааны хувьд бол бүх л зүйл бахь байдгаараа. Гэхдээ сайн зүйл ч бас байсаан байсан. 3,4-р хороололд байрлал Бэнэттон дэлгүүр лав зүгээр санагдав. Худалдагч нар нь ч гэсэн хөөрхөн ааштай, эелдэг үйлчилгээтэй залуучууд байсан. Хуучин Зочин бууз гэж нэртэй хоолны газар байсандаа өөрчлөгдөөд Зочин зоогийн газар болж. Үйлчилгээ бол таалагдсан ч хоолны чанар бас тийм ч сайн байсангүй. Намайг хамгийн их нервтүүлсэн зүйл нь бас л өнөөх төрийн үйлчилгээний систем. Би чинь хорин тав хүрээд иргэний үнэмлэхээ сунгуулаагүй явсан хүн. Ирсэн дээрээ гээд очлоо. Хаалгаар шагайвуу үгүй юу л цаад самбар дээр байгаатайгаа танилц гэж зандрах маягаар дуугарлаа. Солонгост бол бичиг баримтаа бүрэн бариад оччихсон байхад л өөрсдөө хамаг юмаа бүрдүүлж хийгээд мөнгөө авч баримт хийж өгөөд гаргана. Гэтэл ийм юм тийм юм бүрдүүлэх гээд хэдэн тийшээ гүйх бас тийм ч их таатай байсангүй. Ялангуяа мэдэхгүй зүйлээ асуухаар өөдөөс нэг тийм айхтар харцаар харж дуртай дургүй дуугарах, эсвэл тэрнээс асуу гээд хөөж гаргах нь үнэхээр гайхмаар.
Ингэж явсаар материалаа бүрдүүлээд очтол өнөөдөр материал хүлээж авдаггүй өдөр гээд өөдөөс загнав. Яагаад гэтэл дотоод ажилтай гэнэ. Тэрийгээ ядаж хүнд харагдахаар бичээд наачихгүй гэсэн чинь цаад цагийн хувиараа хараач гэж загнаж байх юм. Ажлын цагаар хүмүүсийн цагийн хуваарь шалгаад явж байх хэрэгтэй гэж үү? Маргааш нь материалаа бүрдүүлээд орлоо. Харин яг материал хүлээж авдаг хоёр хүүхэн нь хаа холдож дажгүй харьцаатай, хүмүүсийн дутуу орхигдуулсан зүйлсийг нэг бүрчлэн тайлбарлаж өгч ажлаа хийж байх нь таалагдав. Гэтэл өчигдөрийн олон юм яриад байсан залуу бас л орж ирсэнээ цээж зураг хараад энэ чинийх юмуу, яасан өөр гарсан юм бэ? гэх мэтийн хэрэггүй дэл сул үгсээ чулуудаастай. Өөрийн ажил биш л бол ажлын цагаар тийм дэмий юм хийж өрөө хэсч явах хэрэггүй л баймаар санагдсан.

Comments

  1. төрийн үйлчилгээ авах юмгүй байсаар байгаа хө. Өчдөр л гэхэд ажлын хүүхэн хүүдээ дүүргийнхээ төв эмнэлэг дээр үзүүлэх гээд очсон чинь юм асуух завдалгүй хорооныхоо эмнэлэг рүү яв гэж баахан хөөж загнасан гэсэн. Охиноо үүрээд явж байгаа эхийг суулгаад асуучихаж болноодоо яасан ийсэнг нь. Бас эх нялхасын эмнэлгийнхэн бөөн худлаа онош тавиад шинжилгээ өг тэгэхгүй бол хүүхэд чинь ясны сүрьеэ, зүрх судасны архаг өвчтэй гаднаас зодуулсан дотоод гэмтэлтэй гэж сүржигнээд байсан шинжилгээ нь зөв зүгээр гарсан байгаам даа. Хүнийг нээрээ амьдаар нь үхүүлдэг хүмүүс шүү.

    ReplyDelete
  2. ай,, наад харьцааны тал дээр л их асуудалтай байгаа юм даа..

    ReplyDelete
  3. Монголын төрийн үйлчилгээ гэж үнэндээ дампуурцан доо. Чадал муутай амьтдын хоргодох байр болсон гэхэд хилсдэхгүй.

    ReplyDelete
  4. hongoroo ter zaluu chamd taltai bsiim bishuu , Mongol zaluuchuud taalagdsan hunee ug heleer iluud uzeh bas hairtai hunee zodoj daramtlah hobbiitoi gej bgam daa hehe

    ReplyDelete
  5. Залхуу хүүхнээ харин тиймээ адаглаал гэмтэлийн эмнэлэг хүртэл байна ш дээ хүнд гэмтээд ирчихсэн шалан дээр нь хэвтэж байгаа хүнийг үзээд өгчихгүй л байгаамдаа

    БээМэр чи ч гэсэн их асуудалтай байгаа шөө хихи

    Бадмаа ингээд байхаар чадалтай хэд нь өөрсдийг нь үнэлэдэг гээд гадаада байх сонирхол илүү ихтэй байх шигээ

    Хонгороо харин тийм байж магадгүйм зурган дээрхээсээ илүү хөөрхийм байна энэ тэр гээд байсышд хаха

    ReplyDelete
  6. үйлчилгээний байгууллага гэдгээ ухамсарладаггүй, мэддэггүй юм шиг байгаан. Хаан юм уу заан юм уу хайшаан.

    ReplyDelete
  7. Хаан заан хоёр ч тэдэн шиг биш гэдэгт бүрнээ итгэлтэй байна

    ReplyDelete
  8. харьцааны соёл үйлчилгээний соёлыг чи минь нэвтрүүлж зааж сургана байгаа...

    ReplyDelete
  9. xen yum ali duurgin xen gdg xvn bn nad shuuud xel

    daraa bi teren der chin law ochixgv gd zanchie xaxaxaxaxa

    ReplyDelete
  10. Луузгараа ши мээн дуудсан цагт бэлэн байгаарай. Навс архидий.

    ReplyDelete
  11. Ёонооо одоо архинаас өөрийм байхгүймуу
    идэх мэдэх ч юмуу тэгүүл исто идэвхитэй очно хихи

    хэзээмбэ тээд

    ReplyDelete
  12. Badman chodoo bolichdoo memoo jaraaxaig buu eldeediidaa xaxaxa

    Luuzachka zugtaana shuu barigdvaa....kkk

    ReplyDelete
  13. Жаргаа чи юунд иймийн. Луузгар битоёр сайхан архидаж болий ш дээ ер нь. Чи л өөрөө загас мэдүү.

    Луузгараа над руу мэйл бичээрэй. Миний хаяг мэдээж BadmanMGL@yahoo.com

    ReplyDelete
  14. wow jirga yabjiina hehe

    ReplyDelete
  15. Ийм удаан архидаж байгаамуу?

    ReplyDelete
  16. peeeeeeee ter toriin uilchilgee gej avah yumgvi shoo iiiiiii bodhoos aidas hurchlee he he
    bi sae yavhiinhaa omno galzuurah dohson......

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хадам аав