Блогийн нэр сольсоны учир...



Би блогийнхоо нэрийг гурван жил яг л нэг янзаар нь байлгасын. "Далайн эрэгт орь ганцаар" гээд. Тэгсэнээ сольсон. Одоо ямар болсоныг нь та бүхэн харж байгаа. Зарим нэг шооч нөхөд бол шөнийн охин энэ тэр гэжийшд. Яагаад гэдэг учир шалтгааныг нь задлах уу?

Манай онгоц оройлцоогоор арван долоон минутын дараа Улаанбаатар хотод буух гэж байна гэсэн залуугийн дуунаар сандарч тэвдээгүй би хэдэн хормын дараа нүдэнд хэд хэдээр нэмэгдэн тодорч байгаа хотын гэрлийг хараад өөрийн эрхгүй дотор давчдан, нээрээ л гэртээ ирж байгаадаа итгсэн юм даа. Гэртээ харих шийдвэр гаргаад, ухаан сөхөөгүй завгүй явсан өдрүүдийн дараа ганц орой хамаг юмаа бэлдээд гарсан тул нэг л итгэж өгөхгүй, бас хэтэрхий их ачаалалдаа ядраад ухаан санаа төвлөрч өгөхгүй байсан юм.

Ингээд онгоцны цонхонд хамраа наачихаад ширтэж явахад хотын гэрлүүдтэй хамт хамгийн гоё харагдсан зүйл нь одод байлаа. Өдөржингөө шуурч, нислэгийг таван цаг хойшлуулсан гэхэд хотын дээр ёстой л ширхэг ч үүлгүй шахам цэлмэг байсан. Нисэхээс гарч ирэнгүүтээ л тэнгэр ширтэн бие тавиран нэг их уудам орон зайг мэдэрч билээ. Миний байдаг газар бол Монголоос дутахгүй цэлмэг тэнгэртэй, цэнгэг агаартай газар. Даанч ганц л сэтгэл гонсойлгодог зүйл нь тоотой хэдхэн одтой.

Багаасаа л би тэнгэрийн одыг ширтэж , илүү их гэрэлтэн гялалзсаныг нь минийх гэж, эргэж ирэхээргүй тэртээд харвасныг нь хүнийх гэж, гэнэн зангаараа араас нь хүслээ шивнэж өссөн. Тиймдээ ч од харагдахгүй л бол нэг л их харанхуй, уйтгартай санагдаад байдаг юм.

Иймээс л "Одот тэнгэрийн доор" гэсэн нэрээр сольж миний аз жаргалтай байх орон зайг тодорхойлж сууна даа

Comments

  1. za za naiz tegeed uitgar gunig gantsaardlaa bugdiig martaarai

    someone9

    ReplyDelete
  2. одот тэнгэрийн доорр жаргалтай

    ReplyDelete
  3. aa damshig gej he he zarim ni undes tooloh durtai baidgiin adil zarim ni od tooloh durtai baihiimdaa gesen bodol orj irsenshd ha ha nutagdaa saihan amraarai

    ReplyDelete
  4. гоё болцон байшд, за тээд блогдоод байлгүй үндсэн ажилдаа ор ай ккк

    ReplyDelete
  5. Одоо тэгээд одот тэнгэрийн доор орон гэртээ ирчихсэн байгаа юм уу?

    ReplyDelete
  6. hongor meen odot tengeriin hotdoo buur uldehuu bustahuu ,

    ReplyDelete
  7. Тунгаа ирсэээ

    Есөө мэдлээ гүйцэтгий хихи

    Леочка яасан бэ?????

    Мэкээ сайхан амарчийнааа гэснээс ямар хүмсүүд үндэс тоолох дуратй байдым волоо

    Танил яачууу чи мэээн

    БээМэр гояайнуу мэдлээ гүйцэтгий ажлаа сайн хийнээ хихи уймраадайлгүй сайн суужийгаарай

    Анон үлдэх буцахыг би эс мэдэх бөлгөөө

    ReplyDelete
  8. Тэгсэн ч гэсэн шөнийн охин за.

    ReplyDelete
  9. Шөнийн нээх хөөрхөн охин боллоо доо чи хахаха

    ReplyDelete
  10. Хаха Дэнэгээ шөнөжингөө танай гэрийн үүдэнд суунаа тэгүүл гэснээс мань хоёр уулзах нэг тохироо бий вилүү гүүвлүү

    Зоригт юав

    ReplyDelete
  11. За болж болж. Орь ганцаар манцаар гээд нуль гуниг байсын...

    ReplyDelete
  12. хаха шийр зугаа гэдэг нэр өгдөгайж

    ReplyDelete
  13. Од тоолох ч бас зүгээр шүү тээ.

    ReplyDelete
  14. Хөөё Луузгараа айгаагүй бол гараад ир ээ гэснээс ши минь хаачаа вэ ингэхэд

    ReplyDelete
  15. kkk....memoo jaraaxai odot tengeriin dor jargajee, jargaj...

    udriin oxin meen....xixixi

    oh sorry, sainuu gex geed demiirchij

    ReplyDelete
  16. Badman yasan od tooluulax geed yarcheenaa...kkk

    Luuzachka zugtaarai!

    ReplyDelete
  17. хаха Жаргаа шимнус сээнооо энэхэн дэлхийн хаахна нь яваадайна дээ ши мэнээ

    аа энэ муу Бадман ингээл байгаам чадхым болуудаа гсн хахаха

    ReplyDelete
  18. сайнуу ижил арьстай юм хэ хэ, олдохгүй байсан блогийг ингэж олдог байжээ,банжиг дээр бхад чинь унших дуртай байсан уншигч байнаа.Амжилт хүсье

    ReplyDelete
  19. Banjig ruu bain bain oroh gej uzeed boldoggui, ingeed unshdag baisan hamgiin dajgui blog-nuudiinhaa 1-g alddag yum baijee gej bodood gomdoltoihon baisan chini ashgui azaar olchihloo. Za ulam saihan bichleguudeer ene blog-oo duurgeerei. Mon shine on garch buig dalimduulaad eruul enh, setgel sanaanii amar amgalang husye!

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хадам аав