Wednesday, December 22, 2010

Нүцгэн сэтгэл

Намайр оройн бороо
Нүцгэн дурлал
Надаас чамайг нэхэх шиг

Эзэн нь үгүй захидал
Энгэрээ хумьсан сэтгэл
Эргэлзүүлж тэнд агдах шиг

Хийсэн одох навчис
Хүлээсэн сэтгэл дээр
Хөглөрөх шиг

Чи хаашаа одож
Чимээгүй энэ гуниг
Чин сэтгэлийг нүцгэрүүлнэ вэ

Friday, December 17, 2010

Бичих юм байдаггүй ээ...

Бишээ байгаа л даа. Даанч бичих гэхээр залхуу хүрээд байгаа юмуу эсвэл онгод энэ тэр нь байхгүй болчихсон юмуу бүү мэд эхлүүлээд гурван мөр бичээд л бүх юмаа хаачих юм. Яаая дөө

Wednesday, December 8, 2010

Ийм нэгэн явдал

Цастай өвөл мөстэй өвөл
Цан хүүрэг жавартай өвөл

Wednesday, December 1, 2010