Бидний мэдэх амьдрал ...



Найзуудтайгаа кино үзэхээр тохирлоо. Уул нь бол Татар ажиллагааг үзэх хүсэл асар их байсан. Гэхдээ найз өө дэмий кино байна лээ гэнгүүт нь больсон. Тэгээд Мама Миаг үзье гэсэн боловч Тэнгист гарч эхлээгүй байлаа. Өргөөгөө асуутал гарч байгаа гэнэ. Яваад очтол суудал байхгүй ээ гэдэг юм даа. За тэгээд ирсэнийх ямар нэг кино үзье гээд байгаагаар нь Бидний мэдэх амьдрал гээд энэ киног үзсэн. Нэг их учир зүггүй инээлгээд байхгүй ч гэсэн хөөрхөн цагаахан инээд бэлэглэсэн кино болсон байна лээ дээ.

Өчигдөр оройн тэр их утааг ээ. Арван метрээс цааших нь харагдахгүй. Тамхи татчихсан юм шиг хоолой ам, цээж хорсоод.

Манайхан бас их кино үздэг болж. Тэнгист очиход хөл хөдөлгөөн нилээн ихтэй байсан. Өргөө ч мөн ялгаагүй. Өргөөд анх удаа орж үзсэн. Яахав дажгүй санагдсан ч нэг л их харанхуй бараан орчин нь сэтгэлд жаахан хүйтэн санагдсан. Нэг л их бараан хувцастай, баргар царайлсан хүмүүс. Ядаж орж байгаа орчинг нь жаахан гэгээтэй гэрэлтэй байлгуул гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Бас жижиг зааланд хэтэрхий том дэлгэцтэй юм уу эсвэл урд суусан болохоор тэгсэн юмуу нүд эрээлжлээд нэг цэг дээр хэтэрхий төвлөрсөөр байгаад л гарч ирсэн.
Гэхдээ яахав дажгүй санагдсаан.

Comments

  1. Монголдоо ирцэн бужигнуулаал явна уу? Наад кинуг чинь үзэх гээд хувьсгалын тохироо бүрдэхгүй л байна даа

    ReplyDelete
  2. хэхэ гэртээ ирсэн сайхан байнөө
    ингэхэд чи мэн хаана байдаг хүн үү
    найз бүсгүйгээ дагуулаад очиж үзээрэй хосууд үзэхэд зүгээр санагдсан шүү

    ReplyDelete
  3. Улаанбаатартаа л байдаг хүн дээ. Уг нь дагуулаад үзчмээр л байхын. Ойрд уулзалдаж чадахгүй тиймхэн л байна. Намайг таг болчихоор араас гүйгээд эхлэхийн. Тэгэхээр нь би малыгаал өөдөөс нь гүйхээр зугтаахын. Зовлонтой ч юмдөө

    ReplyDelete
  4. өө яадаг хүүхэн бэ тэр чинь харин
    сайхан нүүрээ харж суужийгаад хэлээд үзээч
    яг яамаар байгааг нь асуугаад
    би ийм санаа бодолтой байна гээд

    ReplyDelete
  5. gazar delhii shataj galab yulsench hotiihon maani uldne yagaad gebel ted chen utaatai ebtseldej ebolyutsed orson humuusshdee Ulzgai chi medkuuld zun erj zagas ni hordood hiardag tuuliin usand shumbahgui yasiin ai

    ReplyDelete
  6. баригдсан даа.. баригдсан... танхай хүүхэн ирчиж.. уулзаарай заавал чи надтай

    ReplyDelete
  7. Шамтайгаа цуг кануу үзий тэгүүл. Том хүний кануу байвал ямрав гэж.

    ReplyDelete
  8. Мээкээ хаха тэгээл утааг нь үнэртээл суужаагаам бишөөө дараа зун ирж загас үхдэг усанд нь нэг шумбанаааа

    Зоригтоо чи Со-д ирчээ юу тэгүүл уулзаарай эгчтэйгээ. Бас танхай энэ тэр гэчжээ эгчийгээ тэгжийж зодуулуузай

    Бадмаа би нь яахуу үзэж болышд чи авгайдаа маажуулуузай тэгжийж айн

    ReplyDelete
  9. Маажуулж үзхийнсан гэж боджуагаа ч гэх шиг. ккк

    ReplyDelete
  10. хаха би хамт маажуулж чадку шөөөө
    эхнэрээ дагуулаад ир хамт үзий гсн хихи

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хадам аав