Намар...Өглөө...Манан...

Намар налайсан тайван, юм бүхэн тогтуун хэрнээ цаанаа л нэг гунигтай. Өглөө босохоос дургүй хүрнэ. Орой унтахаас дургүй хүрнэ. Заримдаа хүн унтмаар санагдсан цагтаа л унтдаг байсан бол гэж бодно. Тэгвэл би лав долоо хоног унтахгүй явж мэдэх л хүн.



Чихэндээ хагалгаа хийлгэхээс нааш бассейнд орохыг хориулсан. Гэхдээ гандан буурахгүй байсхийж ороод чихээ өвтгөөд эмч дээрээ очно. Загнаал үзэж өгнө. Хүний үг дуулдаггүй хачин охин шүү чи нээрээ. Тэгж л их биеийн тамир хиймээр байгаа юм бол өглөө далайн эргээр гүйж бай. Тэгэхээр нь их дуулгавартай гүйдэг хүн болсон чинь ойрын үед дандаа манантай. Ийм их манантай байх үеийг харж байгаагүй юмуу харах бүрт л цээжин дээр нэг юм тээглээд хөндүүр оргиулна. Юуг нь үл мэдэх ч үргэлж л дотор давчдуулах тэр хөндүүр. Энэ гунигтай намар, хөндүүр сэтгэлийг нэг л мэдсэн гурван жил тээчихсэн байх.

Анхны минь ном хэвлэгдээд гарчихсан гэхээр нэг л сэтгэлд багтахгүй, төсөөлөгдөхгүй. Өөрөө ч барааг нь хараагүй болохоор хэндээ ч гэж ярих уу дуугай л суугаа. Банжиг тасраагүй байсан бол өдийд бужигнаад энэ тэрээ яриад л сууж байх байсан биз.

Comments

  1. өөлгий дөө.. номыг чинь авхуулуулж уншнаа.. дээр нь надаа гоё үг бичиж өгий шүү харин чи

    ReplyDelete
  2. Унших ном нэгээр нэмэгдсэн баяртай байна бас Нэг өгүүллэгийг чэн уншжаагаад дундаас нь алдцийн тэрийгээ ашгүй унших нь

    ReplyDelete
  3. Hooh ямар гоёын ном ий? Мундаг ен бээ. Баяр хүргэе.

    ReplyDelete
  4. Õººðõºí Äóëìàà ÿàñàí áý?ã¿éöýýãýýä ýíäýý òàâèéä ºãºº÷ please!

    ReplyDelete
  5. БээМэр тэнэг гээээ бичээ өгнөө заю хихи

    Мармаа ямар өгүүллэг алдцын гэснээс би нээрээ ойрд бүр үнэнхүү юм хум бичих сонирхолгүй болцон энэ Банжигтай холбоотой байх тэээ

    УМа дэнкю дэнкю

    Энхтуяа яанаа бичсэнийг чинь гаргаж уншиж чаддаггүй ээээ

    ReplyDelete
  6. Õººðõºí Äóëìàà ÿàñàí áý?ã¿éöýýãýýä ýíäýý òàâèéä ºãºº÷ please!

    ReplyDelete
  7. банжиг аргаар үзэх гэсэн бас болсонгүй ээ хихи

    ReplyDelete
  8. хайж хайж оллоо энэ хүүхнийг бусдыг нь олно доо шинэ овоохойгоо хэзээ зэхээ вэ ер нь надаас бусад нь шинэ гэрээ зэхцэн юм шиг байна дөө

    ReplyDelete
  9. Ямар нэртэй ном юм болдоо. Удахгүй монгол явна. Олж авах юмсандаа.

    ReplyDelete
  10. ЭсЭс тавтай морил ми шинэ гэрт одоохондоо төвхнөж амжаагүй шахуу байгөөө бусад нь энэ хажуугаар байгаа олдохоор нь нэмээл байгаа даа

    Горзоокоо Дутуу заяа гээ өгүүллэгээрээ ном гаргасан хүмүүс бэсрэг роман гэж нэрлэсэн сүртэй нь аргагүй

    ReplyDelete
  11. Хөөрхөн Дулмааг уншжийгаал алдцан

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хадам аав