Posts

Showing posts from October, 2010

Эргэлт ирээд

Image

Зүүдчин

Image

Би уйлахгүй ээ

Image

Намар...Өглөө...Манан...

Намар налайсан тайван, юм бүхэн тогтуун хэрнээ цаанаа л нэг гунигтай. Өглөө босохоос дургүй хүрнэ. Орой унтахаас дургүй хүрнэ. Заримдаа хүн унтмаар санагдсан цагтаа л унтдаг байсан бол гэж бодно. Тэгвэл би лав долоо хоног унтахгүй явж мэдэх л хүн.

Чамдаа бичсэн захидал...

Image

Банжигаас бичлэгээ хуулах

За Банжигаас бичлэгээ хуулж авах гэж байгаа хүмсүүдэд заах зөвлье. Эхлээд Гүүгле дээр өөрийн блогийн нэр бичлэгийн нэрийг оруулна Тэгэнгүүт үр дүн нь гараад ирнэ яг доод талд нь catchе гэсэн бичиг байгаа тэрэн дээр дарангуут блог чинь торойгоол гараад ирж байна уу тэгвэл баруун дээд талруу харвал text only гэсэн бичиг байгаа тэрэн дээр дараад бичлэгээ копидож болнооо

Оройтсон гэмшил...

Найрын дуунд сэтгэл хөдлөхдөө дусал нулимс унагалаа Намайг гэх их хайрын чинь хариуд итгэл нимгэллээ Нууж үнссэн уруулаа айргаар норгон шилэмдэхдээ Нүүж буух амьдралын чинь хоймор аз жаргал шивнэн шившлээ...

Алдаа...

Image
-

Үрэгдээгүйг хүлээгсэд...

Image
Хоёр хөгшин өглөө эртлэн босжээ. Эмгэнээ босч өрх татах чимээгээр өвгөн өндийж суугаад дэрэн доороо хийсэн ганц хайрцаг янжуураа гаргаж ирлээ. Өвгөн илтэд голсон янзтай ширхэг янжуурыг хурууны үзүүрээр имэрч сууснаа орны урдах сандал дээрх лааны тавиур дээрээс шүдэнз авахаар өндийтөл дахиад л зоон дундуур нь хатгачихав. Шүдэнзэндээ ч хуруу хүрч чадалгүй ярвайн буцаж хэвтвэл эмгэн гаднаас аргал хормойлон орж ирсэнээ өвгөнөө хараад - Хүн гараад ороод ирэхийг тэвчиж чадахгүй хүнээ та минь. Намайг орж ирэхээр л тамхиа татахгүй дээ. Эмч битгий хөдөл гэж хэлсэн биз дээ. - Би арай ч шээсний газраа хүрч чадахгүй тартагтаа тулчаагүй байна шүү. Тэгээд ч хүүгээ ирэх өдөр орондоо хэвтэж өнжмөөргүй байна. Алив тэр хөвөнтэй дээл аваад өг. Өвгөн нэг л ингэж хэлсэн бол хичнээн үг хэлээд ч нэг чихээр оруулаад нөгөө чихээр гаргадаг зантайг мэдэх тул эмгэн зузаан хөвөнтэй дээлийг нь хоймрын авдраас гаргаж өгөөд хориод жилийн өмнө өвгөн сумын наадамд яваад ирэхдээ авчирсан яагаан пансан алчуур

Хадам аав

Image
   Хадам аавын бие муудаад эмнэлэгт үзүүлэхээр хөдөөнөөс ирэв. Үүрээр ирсэн тэднийг нүдний хор гаргаж амжаагүй шахам байхад хамаатан садан, ах дүүс нь шавсаар их үд өнгөрлөө. Хөдөө баргын бүдүүлэгдүү, гэр хорооллын хамаатнууд нь орж ирээд гутлаа тайлахаа ч мэдэхгүй, аваад удаагүй Алтанбулаг хивсэн дээгүүр хар мөр палийтал нь татуулан зочны өрөө рүү зүтгэх.     Мянгат малчны хүүтэй ханилах гэж байгаад найз нөхөд атаархаж, баяр хүргэх нь хүргэх ч хөдөөний бэр болох ч хэцүү дээ гэх зарим нэг нь байсан ч хадмуудтайгаа нэг их ойртолгүйхэн шиг зайгаа барьж харьцаад л байж байвал болно доо гэх дотно найзын час хийсэн үгээр сэтгэлээ тэжээж, хадмуудтайгаа албан ёсны харилцаатай байсаар нэг жилийг үдэж.     Манай хадам аав гэж сэтгэлд нь элдэв дээдийн зүйл таалагдахгүй яхир хөгшин байх. Нутаг нугадаа зартай ажилтай, ааштай гэх түүний бэр болоод очиход нилээн голж , харууссан харцаар ширтэж суусан . Магадгүй хот газрын цагаан гартай охин хүүгийн нь эхнэр болоо