Wednesday, July 14, 2010

Shuleg

Чамайг санаад бэтгэрч суухад чи хаана байсан юм бэ?
Чимээ чагнан ганцаардаж хэвтэхэд чи хаашаа явчихсан юм бэ?
Чагнуурын цаана сонсож суухад чи хэнтэй байсан юм бэ?
Чинийх л гэж өнгөрүүлсэн он жилүүдэд чи хэн байсан юм бэ?
Бодлоо чамаар л тэжээж баясаж явахад чи бусадтай байсан
Бушуухан ирээсэй гээд хүлээж байхад чи өөр нэгэн рүү явж байсан
Битгий таслаасай гээд горьдож чагнахад чи булбарайхан гар атгаж суусан
Биднийх гэж тамгалах он жилүүдэд чи бусдынх байсан